Sunday, August 14, 2016

이승철 (Lee Seung Chul) - My Love MV

Нийгмийн ухааны сургалтанд үнэлгээг хослуулан хэргэлэх нь


    
Агуулга
















 Бидний амьдарч буй шинэ зуун нэг талаас шинжлэх ухаан төхнолгийн хөгжлийн өндөр хурдцаар нөгөө талаар даяаршлын үйл явцаар тодорхойлогдож байгаа билээ.Шинжлэх ухаан төхникийн хөгжлийн өндөр хурдацтай холбоотойгоор мэдээлэлийн хэмжээ түүнийг дамжуулах хурд нэмэгдсээр байна. Иймээс нийгмийн ухааны сургалтанд өөрчлөх шинэчлэх зүйл чамгүй байгаагийн нэг нь сурагчдын үнэлэх үнэлгээ бөгөөд үүнд тулгарч байгаа бэрхшээл өнөөгийн байдал, өөрийн хичээлдээ хэрхэн хэрэглэж байгаа талаар мэргэжил нэгт нөхөдтэйгээ санал солилцохоор энэхүү илтгэлийг толилуулж байна.

Оршил хэсэг



Сурагчдын мэдлэг,чадварыг үнэлж, дүгнэх нь сургалтын үйл явцын чухал бүрэлдэхүүн хэсэг болдог бөгөөд сайн хийсэн үнэлгээ нь сургалтын чанарын дээшлүүлэхэд тусалдаг..
Сурагчид мэдлэг чадвараа үнэлүүлсэнээр судалж буй тухайн хичээлээ ухамсартай эзэмшин сургалтын мэдээлэлд чиг баримжаатай болж,хариуцлагаа ухамсарлан ойлгодог болно.Тэдний мэдлэгийг үнэлсэнээр мэдлэг чадварт байгаа ололт дутагдлыг тодорхойлох төдийгүй энэ үндсэн дээр сургалтын үйл явцыг жолоодох боломжийг багшид олгодог. Үнэлгээний дүнд тулгуурласан сургалтын хөтөлбөрийн хялбар ба төвөгтэй сэдвийн судлах цагийг арга хэлбэрээ өөрчлөн сонгож, бие даасан ажиллагааг хөгжүүлж, тэдэнтэй ажиллах арга барилаа боловсруулдаг. Сургалтын явцад сурагчдын мэдлэгийг зөв үнэлсэн үнэлгээ нь суралцагчдын ачааллыг оновчтой тогтоох боломжтой. Суралцагчдын сурлагын амжилтыг үнэлэх нь сургуулийн болон боловсролын салбарт ажилагчдын /удирдах ажилтан, захирал, багш нар/ -ын хувьд сургалтанд хэрэглэсэн арга хэлбэрийн оновчтой эсэхийг тогтоох , сургалтын чанарыг үнэлэхэд шалгуураа тогтоох , зэрэгт ололттой. Эцэг эх сургалтын стандартын зорилгыг мэдсэнээр тэдний ерөнхий хөгжил төлөвшлийг үнэлэхэд оролцох , биө даах чадвар бусадтай хамтран ажиллахад нь тусладаг. Ингэснээр сурагчдыг зөвхөн боловсролын байгууллага буюу багш нар үнэлэх төдийгүй эцэг эх , оролцох боломжтой болж, байгаа юм. Сургуулийн дотоодын үнэлгээ гэж байна энэ нь багш, эцэг эх, сурагчийн оролцоот үнэлгээ юм.
Мөн хөндлөнгийн үнэлгээ гэж байна. Үүнд багшаас бусад байгууллага хүмүүсийн үнэлгээ орно. Эдгээр үнэлгээнээс хамгийн чухал нь багшийн үнэлгээ юм. Багшийн үнэлгээ нь дараах үүрэгтэй.
-       Оношлох
-       Сургах
-       Чиглүүлэх
-       Төлөвшүүлэх
Оношлох үүрэг нь: Сурагчдын тухайн үөийн мэдлэг ,чавдарыг илэрүүлэх үүрэгтэй.
Сургах үүрэг нь: Мэдлэг чадварыг боловсронгуй болгох , амьдрал практикт хэрэглэх , хэл яриа, сэтгэлгээ анхааралыг хөгжүүлдэг.
Чиглүүлэх үүрэг нь: Сурах хөдөлмөрийн үр дүн зарим сурагчид болон анги бүхэлдээ сургалтын зорилгыг хэрхэн биөлүүлж байгаа талаар багшийн дүгнэлтэд тулгуурлан суралцагчдыг чиглүүлэх юм.
Төлөвшүүлэх үүрэг нь: Тэднийг сурах хариуцлага, сахилга, үнэнч шудрага тэвчээртэй байх, харилцан туслах ,  гэх мэт хувь хүний чанарт нөлөөлөх нөлөөлөлд чиглэгдэнэ. Багш үнэлгээ хийхдээ эхлээд суралцагчдаа оношлох  үйл ажиллагаа нь гэж үзээд эхлэн оношлох судалгаа дараа нь явцын үнэлгээг өөрийн үнэлгээгээр хийж,эцсийн үнэлгээг СОЛО таксономийн аргаар хийж судаллаа.
Сэдвийг сонгосон үндэслэл 
Дэлхий ертөнц бүхэлдээ хүний хөгжил дэвшил сайн сайхны тухай мөрөөдөл биөлүүлэх өргөн боломжит орчин бол сургууль хэмээх төсөөлж байгаа энэ үөд орчин үөийн чиг хандлагад нийцүүлэн боловсрол олгож үүндээ сэтгэл ханамжтай байж ,энэхүү эзэмшсэн боловсролоо сайн сайхан амьдралын баталгаа болгодог. Энэ цаг үөд боловсролын салбарын тогтолцоо ч мөн даган өөрчлөгдөн агуулага, арга зүй ,үнэлгээ шинэчлэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд нийгмийн ухааны үнэлгээний шинэ чиг хандлагыг судлан өөрийн хичээлд хэрэглэж байгаа ба хэрхэн хослуулан хэрэглэх яаж засан сайжируулах ,тулгарч буй бэрхшээлээ илрүүлэх ,сурагчдын хэрэгцээ сонирхолд хэрхэн нийцүүлэх ,зорилгоо биөлүүлэхэд үнэлгээ ямар ач холбогдолтой болохыг нотлохоор энэхүү сэдвийг сонгон авлаа.

Судалгааны ажлын зорилго


Монгол улсын боловсролын талаар төрөөс авч буй арга хэмжээ чамгүй байгаа боловч энэ ажлын явц үр дүн өөрчлөлт удаашралтай байна. Нийгмийн ухааны сургалт нь бусад шинжлэх ухаанаас илүү хүнийг төлөвшүүлэх, нийгэмшүүлэхэд чиглэгддэг учир сургалтын үнэлгээ хийхдээ бусдаас илүү хариуцлагатай хандах нь чухал. Иймээс сургалтын эцсийн үр дүнг үнэлэхдээ өөрийн үнэлгээг бусад үнэлгээний аргатай хослуулан хэрэглэх мөн бага дунд ангийн багш нарын хоорондын үнэлгээний зөрүүтэй байдал,хичээлийн явцад өөрийн үнэлгээ хэрэглэх, эцсийн үнэлгээ хийхдээ тестээр хэрхэн гүйцэтгэх энэ нь сурагчдад хэрхэн нөлөөлж буй илрүүлэх зорилго тавьсан.

Судалгааны ажлын зорилт


v  Нийгмийн ухааны сургалтанд хэрэглэж буй үнэлгээний онол арга зүйн үндсийг судлах
v  Судалгааны талаар нийтэлсэн матөриалыг уншиж танилцан үзэл баримтлалыг задлан шинжлэх
v  Үнэлгээний ач холбогдол хэрэгцээ шаардлагад дүн шинжилгээ хийх
v  Бага дунд ангийн багш нарын хоорондох үнэлгээний байдалыг судлах
v  Өөрийн үнэлгээг сургалтын хөтөлбөр боловсруулахад ашиглах нь
v  СОЛО таксономийн аргыг өөрийн сургалтанд хэрхэн хэрэглэж байгаа болон түүний ач холбогдолын талаар судалгаа хийж дүгнэлт гаргах
v  Үнэлгээ сурагчдын хэрэгцээ сонирхолд хэрхэн нийцэж буй талаар дүгнэлт хийх
v Нэгж хичээлийн хөтөлбөрт үнэлгээг хэрхэн тусгаж буй талаар санал дэвшүүлэх
Судлагдсан байдал
Өнөөдөр манай улсад нийгмийн ухааны боловсролын үүрэг нь хүнийг хөгжүүлэх нийгэмшүүлэх тэдэнд хэрэгцээтэй мэдлэг чадвар дадал олж авахад нь үйлчилэхэд чиглэгдэж байна. Өөрөөр хэлбэл НҮБ -с тунхагласан "Хүн төвтэй хөгжлийн үзэл" баримтлалаар боловсролын салбар нийгмийн хэрэгцээнээс гадна хүний хэрэгцээг эн тэргүүнд нь авч үзэж байгаагаас үүдэн боловсролын үнэлгээ ч цаг үеээ даган өөрчлөгдөж байна.
 Сургалтын үнэлгээний талаар судлагдсан байдлыг авч үзэхэд зарим ном зохиол, гарын авлага.зөвлөмжид тусгагдсан бөгөөд Түүх -нийгмийн ухааны боловсролын стандарт, Нийгмийн ухааны боловсрол онол, арга зүйн асуудал .Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан материал, Боловсрол сэтгүүл зэрэг бичиг баримтанд сайн тусгагдсан байна.Монгол улсын боловсролын чанарын үнэлгээний талаар С.Санжаабадам 1  О.Пүрэв2 , Х.Цэцэгсүрэн3, Т.Сосорбарам4, Б.Ванчигсүрэн5, Б.Баярмаа6 нар судалгааны бүтээлүүд туурвижээ .Ийнхүү  үнэлгээний асуудал судлаач багш нарын анхаарлын төвд байгаа боловч тусгайлан нэгж дээр нь судалсан бүтээл ховор байгаа нь энэхүү судалгааны ажлыг бичих суурь болж өгсөн.

Судалгааны ач холбогдол


Нийгмийн ухааны сургалтанд үнэлгээний аргыг хослуулан хэрэглэх нь суралцагчдын хэрэгцээнд хэр нийцэж байгаа нь үнэлгээний энэ загвар сургалтанд ямар үр дүн өгч байгаа болон тулгамдаж  байгаа асуудлыг илрүүлэх онолын ерөнхий ойлголт нь тухайн нэгжид ямар алхамаар үр дүнтэй биелж байгааг тодорхойлох нь судалгааны ажлын ач холбогдол юм.

Судалгаанд хэрэглэсэн аргууд


Энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэхийн тулд нийгмийн шинжлэх ухаанд өргөн хэрэглэдэг нийтлэг  аргуудаас хэрэглэлээ.
1.    Асуулгын арга.
2.    Баримт бичигт шинжилгээ хийх арга
3.    Ажиглалтын арга
4.    Анализын арга
5.    Чанарын судалгаа гэх мэт аргуудыг ашигласан болно.
Баримт бичигт шинжилгээ хийх аргыг хэрэглэхдээ Дуут сумын ЕБС-ийн нийгмийн ухааны хичээлийн сургалтын үнэлгээний анализ баримтууд болон сургалтанд хэрэглэгдэж буй хөтөлбөр ашиглан шинжилгээ хийлээ.



1.   Үнэлгээний онолын үндэслэл
Үнэлгээ юунд хэрэгтэй вэ? АНУ-ын Мичиганы Их Сургуулийн үнэлгээний төвийн захирал Л.Стуффльбийм ” Үнэлгээ өгөх гол шалтгаан нь:
1.    Чадах бүхнээ хийж байгаа эсэхийг мэдсэнээр суралцагч бүрт сурахад нь туслах
2.    Бүлгийн сургалт явуулах хамгийн үр дүнтэй арга барил нээж олох
3.    Сурагч болон эцэг эхэд сурах үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, сайжруулах хэрэгсэл болох
4.    Сурлагын түвшинг тодорхойлох зэрэг болно  гэсэн байна.Үнэлгээний дидактик үндэс нь суралцагчдын мэдлэг,чадвар эзэмшилтийн явц, үр дүнг тодорхойлж,сургалтын явцад хүүхдийн хөгжилд гарч буй ахицыг өмнөхтэй жишиж,харьцуулах түүнчлэн эзэмшвэл зохих агуулгыг ямар түвшинд эзэмшсэнийг тодорхойлоход оршино. Тэгвэл сурган хүмүүжүүлэх ухаанд үнэлгээг өргөн утгаар авч үзвэл суралцагчийн боловсролын үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэх тогтолцоо,явцуу утгаар авч үзвэл суралцагчийн мэдлэг чадвар төлөвшлийг хэмжих процөсс юм гэж тодорхойлсон байдаг.
5.    Үнэлгээний зорилго нь:
Ø   сурагчдын эзэмшиж байгаа мэдлэгийн түвшинг тодорхойлох
Ø  сурах арга барилд хэрхэн суралцаж байгааг тогтоох
Ø  хүүхдийн хэтийн хөгжил, хэрэгцээг харгалзан цаашид өсөн хөгжих боломжийг олж харах
Ø  сурагчдад оюуны хөгжлийн соёл, сахилга суулгахад оршино.
Сурагчдын мэдлэг чадварыг үнэлж дүгнэхдээ дараах зарчмыг
баримтладаг.
1.    Бодитой байх зарчим : Үнэлгээг өндөрсгөх намсгах нь хамт олон төдийгүй багш сурагчдын хоорондын зөрчлийг бий болгодог ёс суртахууны
т
өлөвшилд хортой муу нөлөө үзүүлдэг тул багшаас үнэн зөв бодитой оносон
үнэлгээ шаарддаг. Иймд багшийн сэтгэл зүй , хувийн хандлага гаргах
боломж байхг
үй. Үнэлгээг суралцагч дэг журам зөрчсөн, хичээл тасалсан гэх
мэт шалтгаанаар цээрл
үүлэх хэрэгсэл болгож болохгүй. Иймд үнэлгээг
бодитой болгохын тулд дараах шаардлагыг би
елүүлнэ.
     Үнэлгээний шалгуур ба норм баримтлана.
     Үнэлгээг системтэй явуулна
     Сургалтын үндсэн материалыг бүрэн хамруулж шалгана
     Сурагчдаар даалгаварыг биө даан хийлгэнэ
Энэ шаардлагад тохируулж багш үнэлгээний шалгуураа тогтооно
2.   Ойлгомжтой байх зарчим : Суралцагчдыг үнэлэх нь өөрт нь төдийгүй эцэг эхэд нь ойлгомтой байх ёстой. Иймд үнэлгээний шалгуур шаардлага нь сурагчдаа үнэлж дүгнэхээс өмнө ойлгомжтой тодорхой байна.
3.   Уян хатан байх зарчим: Суралцагчдыг үнэлэх арга хэлбэр нь сургалтын үйл явц өөрчлөгдөхөд  дасан зохицож  өөрчлөгдөж байх
4.   Багшийн үнэлгээ нь хамт олны үнэлгээтэй ойролцоо байх зарчим :
Сурагчид өөрийгөө болон нөхдөө үнэлж дүгнэхэд татан оролцуулна гэсэн үг. Ингэж үнэлснээр зөвхөн ганц багшийн үнэлгээний шинж хамт олны шинжтэй болдог.
5.Системтэй бүх талыг хамарсан байх: Энэ бол сургалтанд өдөр тутам буюу байнгын хяналт тавьж үнэлнэ гэсэн уг тохиолдлын шинжтэй үнэлгээ нь бүрэн дүүрэн үнэлгээ болж чаддаггүй.
Байнгын үнэлгээ нь үнэлгээг бодитой болгох нөхцлийг бүрдүүлдэг. Байнгын буюу системтэй үнэлгээ нь урьдаас төлөвлөгддөг энэ нь сурагчдын идэвхийг өрнүүлж сурах хөдөлмөрт хандах хандлагыг дээшлүүлдэг. Бүх талыг хамарна гэдэг нь өргөн хүрээтэй бүхэл бүтэн сэдэв юмуу асуулт даалгаварыг хамарна гэсэн үг
Үнэлгээний шаардлага: Сурагчдын мэдлэг чадварыг үнэлэх ,ялангуяа эцсийн үр дүнг үнэлэх даалгаварууд нь мэдлэг эзэмшилтийн янз бүрийн түвшинд зохиогдсон байх шаардлагатай.
Сурагчдыг үнэлэх арга
 Сурагчдын мэдлэг чадварыг үнэлэх үндсэн аргыг аман асуулга бичгийн болон практик ажлын гэж 2 ангилна. Үнэлэх үндсэн төрөлд явцын ба үр дүнгийн гэсэн хоёр үнэлгээ хамаарна. Явцын үнэлгээний үед дээрхи аргуудыг нэг зэрэг хэрэглэх явдал харьцангуй гарна.Явцын үнэлгээг хичээл бүрт систөмтэй явуулдаг бол үр дүнгийн үнэлгээг бүхэл бүтэн нэгж сэдэв улиралаар буюу тухайн сэдвийг үзэж дууссаны дараа хийдэг.Зарим үнэлгээний төрлийг зөвхөн шалгуулж буй сургалтын матөриалын хэмжээгээр төдийгүй хамрагдсан сурагчдыг тоогоор ганцаарчилсан, бүлгийн, анги нийтийг хамарсан гэж тодорхойлдог Үнэлгээ нь нормд тулгуурласан ,шалгуурт тулгуурласан гэсэн хоёр хандлагатай байна.
Нормд тулгуурласан үнэлгээ: гэдэг нь сурагч бүрийн сурлагын амжилтыг биө биөтэй нь жишиж харьцуулж үнэлдэг
Шалгуурт тулгуурласан үнэлгээ: Сурагч зайлшгүй эзэмших мэдлэгийг сургалтын явцад ямар хэмжээгээр эзэмшсэнийг нь үнэлэх /стандарт үнэлгээ/ шалгуурт үнэлгээ нь сурагч бүрийн эзэмшвэл зохих мэдлэгээ хэдэн хувь эзэмшисэнийг тогтоодог.
Үнэлгээг хийхэд дараах 3 үндсэн асуулт тавигдана.Үүнд:
1.    юуны тулд үнэлэх вэ?
2.     юуг үнэлэх вэ?
3.    юугаар үнэлэх вэ? гэсэн асуулт нь үнэлгээний зорилготой холбоотой.
Түвшин тогтоох үнэлгээ: Энэ үнэлгээг сургалт эхлэхийн өмнө өгдөг. Аливаа сургалтын өмнө суралцагчдын эзэмшсэн суурь мэдлэг,чадварын түвшинг тодорхойлох хэрэгтэй болдог. Энэ нь багшид хичээлээ хаанаас эхлэх, сурагчид ямар мэдлэг чадвартайг мэдэх боломж олгоно.Хэрэв хангалттай мэдлэг чадвартай бол хичээлийн зарим агуулгыг алгасах буюу товч дурдаад өнгөрч болно.Хангалтгүй бол тодорхой үндсэн мэдлэг, чадвар суулгах тал дээр анхаарах хэрэгтэй. Сурагчдыг хэт хүнд эсвэл ойлгох чадвараас давсан түвшингээс сургалтаа эхэлбэл тэднийг шинэ мэдлэг, чадвар олж авах чадваргүй болгох магадлалтай. Харин аль хэдийн мэддэг болсон матөриалыг нарийвчлан мэдэж авах боломжийг олгодог.
Оношлох үнэлгээ: Энэ үнэлгээ нь сурагчдын сурах үйл ажиллагаанд гарч буй бэрхшээлүүдийн шалтгааныг олоход чиглэдэг. Тухайлбал, ангийн ихэнх сурагчид алдаж байгаа даалгавруудыг мэдсэнээр багш тухайн даалгаврыг сурагчдад ойлгуулах арга барилаа өөрчилж болох юм. Хэрэв сурагч тухайн сэдвийн үндсэн агуулгаа эзэмшиж чадахгүй бол үүний шалтгааныг оношилсноор  засах аргыг олж болно. Мөн гарсан доголдлуудыг залруулахад чиглэсэн сургалт ч хүртэл зохион байгуулж болох юм.
Явцын үнэлгээ: Энэ үнэлгээ нь суралцагчдын ахиц амжилтыг тодорхойлж байдаг. Хэрэв ахиц гарахгүй байвал бэрхшээл байгааг харуулж байгаа хэрэг юм. Ингэснээр цаашид илүү нарийн оношлох үнэлгээгээр судлах хэрэгтэй болохыг нотолж байна.
 Явцын үнэлгээ нь өдөр тутмын ерөнхий арга барил болдог бол оношлох үнэлгээ нь илүү нарийн нэмэлт арга барил хэрэглэхэд шаардагддаг.
            Эцсийн үнэлгээ: Энэ үнэлгээг бүлэг сэдэв болон хичээлийн төгсгөлд хийнэ. Энэ нь хичээлийн агуулгыг сурагчид хэр эзэмшсэнийг илрүүлэх зорилгоор авдаг ба гол төлөв сурагчдад тодорхой дүн өгөх зорилгоор хэрэглэгддэг. Мөн багшийн үйл ажиллагаа эсвэл тухайн хичээлийн хөтөлбөр хэр үр дүнтэй болохыг тодорхойлоход хэрэглэгдэнэ.Явцын үнэлгээ нь сурах ба сургах үйл ажиллагаанд урьдчилсан дүгнэлт өгдөг бол эцсийн үнэлгээ нь сурах ба сургах үйл ажиллгаанд эцсийн дүгнэлт өгдгөөрөө ялгаатай. Юуг үнэлэх вэ?  Суралцагчдын тухайн хичээлийн агуулгын хүрээнд мэдлэг эзэмшилтийн түвшинг үнэлнэ.

2.Суралцагчийн өөрийн үнэлгээ багшийнхаас эрхэм

Суралцагчдын өөрсдийнхөө үйлд үнэлгээ дүгнэлт өгөх чадвартай байна гэдэг суралцахуйд шийдвэрлэх нөлөөтэй хүчин зүйл юм. Энэ нь суралцагчдын бие даасан үйл ажиллагааг зорилго, чиглэлтэй болгоод зогсохгүй тэдний суралцах үйлдээ хүлээх хариуцлагыг нэмэгдүүлдэг давуу талтай. Суралцагчдын өөрсдийн үнэлгээ дурын талбарт төгс чиглүүлэгч хүч болж чаддаг юм.
Энэ нь багшийн ажлыг олон дахин хөнгөвчилдөг давуу талтай. Иймд суралцагчдын өөрийн үнэлгээ багшийнхаас эрхэм юм.
Ер нь үнэлгээ гэдэг бол нэг талаас  суралцагсдын сайн ба муугаар нь ялгаварлан  жагсаах  хүмүүнлэг бус хэрэгсэл болдог.
Өөрийн үнэлгээ нь
Нөгөө талаар суралцагчид өөрсдийнхөө авсан дүнд шүүмжлэлтэй хандаж ажиллагаандаа дүгнэлт хийж сурвал дүн гэдэг бол тэднийг хөгжиж, дэвжих, сурах үйлдээ хариуцлагатай  болоход нөлөөлдөг чухал хөшүүрэг мөн.
Суралцагсдын өөрсдийн үнэлгээ гэдэг бол нэг талаар тэдний суралцах үйлийг зорилго, чиглэлтэй болгодог сэдэл, нөгөө талаар тухайн даалгаврыг юунаас болоод гүйцэтгэж  чадаагүйн шалтгааныг илрүүлдэг чухал хэрэглэгдэхүүн юм.
Суралцагчид сургалтын явцад өөрсдийгөө дараах диаграммд харуулсан циклээр хөгжүүлдэг.




Өөрийн үнэлгээ
Би хаана байна вэ?
Суралцагч өөрийнхөө мэдлэг, чадвар, хандлага, үнэ цэнэ, хийсэн зүйлээ үнэлж тусгаж авах
Зорилгоо тодорхойлох
Би хаана байхыг хүсч байна вэ? Суралцагч өөрийнхөө чин хүслийг авч үзээд хувийн зорилгоо тодорхойлох.
Үйл ажиллагаа
Үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх хэрэгжилтийг нь хяналт тавина.
Үйл ажиллагааны төлөвлөгөө
Би одоо хаана байгаа би хаана очихыг хүсч байгаа хоёрын хоорондох зайг яаж ойртуулах вэ?
 










Тухайлбал явцын үнэлгээ нь хөнгөн түвшний даалгавруудтай бол эцсийн үнэлгээний даалгаврүүд нь ахисан болон өндөр түвшнийх байна. Үүнийг зохицуулах аппаратыг  боловсролын  зорилгын  таксономи гэдэг.

3.СОЛО таксономи


Орчин үед үнэлгээний аргууд улам бүр нарийссаар байна. Үүний нэг шинэлэг арга болох СОЛО таксономийн аргыг сүүлийн жилүүдэд өөрийн сургалтандаа ашиглаж байна.
SOLO таксономийн үзэл санаа нь Biggs & Collis (1982, 1999)  нарын “Суралцагчийн мэдлэгийн бүтэц” судалгааны үр дүн бөгөөд Жан Пиажөгийн оюун ухааны хөгжлийн онолд үндэслэдэг байна. SOLO гэдэг үг нь Structure Observed Learning Outcomes гэсэн англи үгнүүдийн эхний үсгээс бүтдэг. Тоон хандлагаар юу мэдсэнийг үнэлдэг ба мэдлэг нь хоорондоо холбоогүй мэдээ баримт байдаг. Чанарын хандлагаар суралцагчид эзэмшсэн мэдлэгээ шинэ ухагдахууныг ойлгох, тайлбарлахад хэрхэн ашиглаж байгааг болон эзэмшсэн мэдлэг, бүтээж буй мэдлэгийн холбоо хамаарал нь ямар байгааг үнэлдэг төдийгүй энэ чадвар нь хэрхэн хөгжиж байгааг ч үнэлдэг байна. Ийнхүү бүтээсэн суралцагчийн мэдлэг нь сургалтын үр дүнгээр илэрнэ гэж үздэг. Үнэлгээний чанарын хандлагаар суралцагчдын бүтээсэн мэдлэг, чадварыг тодорхой бүтэц бүхий  асуултаар илрүүлэх боломжтой гэж үздэг байна. Ингэхдээ суралцагчийн мэдлэг эзэмшихдээ дамжиж өнгөрөх 5 бүтэц бүхий түвшинг ялгасан байдаг. Эдгээр түвшингүүд дараалсан байдаг ба мэдлэгийн бүтцийн зохион байгуулалтанд үндэслэдэг. Эхний 3 түвшин нь тооны, сүүлийн хоёр нь чанарын үнэлгээнд тооцогддог.  Суралцагчийн бичгэн болон аман хариулт нь түүний сургалтын зорилтыг ямар  түвшинд хэрхэн хангаж байгааг ялгах боломж олгодог. Тодруулбал суралцагч сургалтын зорилтоор мэдлэгээ хэрхэн бүтээж байгааг илрүүлдэг байна.
Суралцагчийн мэдлэг эзэмшилтийн 5 бүтэц бүхий түвшин:
1.    Бүтцийн өмнөх   (prestructural)
2.    Энгийн бүтцэт  (unistructural)
3.    Нийлмэл бүтцэт   (multistructural)
4.    Учир шалтгаант  (relational)
5.    Хийсвэрлэл   (extended abstract)
1. Бүтцийн өмнөх
Суралцагчид энэ түвшинд ухамсарлаагүй, зохион байгуулалтгүй хоорондоо холбоогүй  бага  хэмжээний мэдээллийг  хялбархан  эзэмшдэг байна.
2. Энгийн бүтцэт
Сургалтын зорилтын хоорондоо илэрхий холбоотой нэг элөмөнтийг ухаж ойлгосон. Элөмөнтүүдийн энэ холбооны утга учир тодорхой бус байна /нэг элөмөнт/
3. Нийлмэл бүтцэт
Сургалтын зорилтын хоорондоо холбоотой хэд хэдэн элөмөнтүүдийг эзэмшсэн байх ба энэхүү холбооны утга учир нь бүхэлдээ тодорхой байна /олон элөмөнт/.
4. Учир шалтгаант
Энэ түвшинд суралцагчид элөмөнтүүдийг бүхлийн доторх холбоонд нь үнэлж чаддаг байна /холбоотой элөмөнтүүд/.

5. Хийсвэрлэл
Суралцагчид энэ түвшинд зөвхөн сургалтын зорилтын хүрээний бус түүнээс гаднах элөмөнтүүдийг сургалтын зорилтын элөмөнтүүдэд нэгтгэх, солих, өөрчлөх болон шинэ  санааг гаргадаг байна.
Тодруулбал өгөгдсөн элөмөнтүүдийг гадаад систөмд ашиглах ба элөмөнтүүдийг шинэ, хийсвэр төлөвд нэгтгэнэ гэсэн үг.
SOLO таксономийн шинж чанар:
§  Сургалтын зорилтуудыг ялгаж түвшинчилдэг
§  Үнэлгээний хаалттай ба нээлттэй асуулт зохиоход тусалдаг
§  Сургалтын хөтөлбөрийн агуулгын багтаамж ба залгамж чанарын хүрээг  тодорхойлоход тусалдаг
§  Тестийн найдварыг сайн хангадаг.
Энэхүү үнэлгээний талаар онолын үндэслэлд тулгуурлан өөрийн заадаг нийгмийн ухааны хичээлд хэрэглэж буй өөрийн үнэлгээ болон соло таксномын аргыг хэрхэн хослуулан хэрэглэх талаар судалгаа хийлээ.

Судалгаа 1

Бага, дундын багш нарын хоорондох үнэлгээ


Багш аливаа үнэлгээг хийхийн өмнө сурагчдаа оншлох нь сүүлийн жилүүдэд гарч байгаа дэвшилтэт талын нэг гэж үзэж байна учир нь бид өөрсдөдөө байгаа дутагдалыг сурагчиддаа нялзаахыг хүсдэг тэр нь элсэлтийн өрөнхий шалгалтанд хийж буй тухайн сурагчийн сонголт тэр бүр багшид таалагддаггүй надад ч ийм зүйл тохиолдож байна. Энэ буруу багш бид өөрсдөөсөө хайх нь зүйтэй болов уу? Энэ асуудлаас гарахын тулд энэ хичээлийн жилээс эхлэн сурагчидаа судалж эхэллээ. Бага ангийн багш нар бидний сайн сургасан хүүхэд дунд ангид ороод муу боллоо гэж гомдлодог ч үнэний ортой байж магадгүй гэж үзээд 5-р ангиас 7-р ангид дэвшин орж буй сурагчидаа судалгааны ажлын гол цөм болгон ер нь бага, дунд ангийн хооронд багш нарын сурагчийн үнэлэх үнэлгээ ямар зөрөөтэй байдагийг илэрүүлэх судалгаа хийсэн юм. Судалгаанд 5-р ангийн нийгмийн ухааны жилийн эцсийн дүнг 7-р ангийн нийгмийн ухааны 1-р хагас жилийн дүнтэй харьцуулан үзлээ. 5-р ангийн 20 сурагчийн жилийн эцсийн дүн А-10 ,В-9,С-1,D-0, F-0 ,Стандарт хангалт 100%,А,В-ийн эзлэх хувь 95% байсан ба 7-р ангийн нийгмийн ухааны 1-р хагас жилийн дүн А-2,В-6,С-4,D-3, F-5 , Стандарт хангалт 75%, А, В-ийн эзлэх хувь нь 40% байна.



Мөн судалгааг үргэлжлүүлэн унших ярих чадварыг шалгахад саадгүй уншдаг сурагч 12 буюу 60%, удаан уншдаг 6 буюу 30%, үсэглэн уншдаг 2 сурагч буюу 10% -г эзэлж байгаагаас харахад бага, дунд ангийн багш нарын нилээд хол зөрүүтэй байна.

Энэ байдлаас болж сурагч сурах сонирхолгүй болох, сургууль завсардах нийт дунд нь явж байгаад 10-р анги төгсөх болохоор ямар ч хамаагүй унших хичээл болох нийгэм, монгол хэл гэсэн хичээлийг алсын хараагүйгээр сонгодог үзэгдэл хаа саагүй тохиолдож байгаа байх.

Судалгаа 2

Сурагчийн өөрийн үнэлгээ

Сурагчийн өөрийн үнэлгээ нь анги хамт олныг зоригжуулан дэмжих олон нийтийн дунд өөртөө итгэх итгэл төрүүлэхээс гадна сурагчдад шинэ санаа бодол төрүүлсэн, бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлсэн, өөрийгөө ойлгох болон бусадтай хамтран ажиллахад нь тусладаг. Сурагч өөрийгөө үнэлэх чадвартай байх нь багшийн ажилд ч тус дэм болохын зэрэгцээ сургалтын үр дүнг тооцох, хөтөлбөр сайжируулахад чухал зүйлийн нэг болдог. Мөн би юуг чаддаг , юуг чаддаггүй вэ? гэдгээ ч ил гаргах боломжтой.
Анх өөрийн үнэлгээг хөтөлбөр сайжируулахад хэрэглэсэн одоо ээлжит хичээлийн чанарыг сайжруулахад туршин ашиглаж байна.
Өөрийн үнэлгээг хийхдээ үнэлгээний хуудасаар хийж үзсэн ба хариултыг авч
үзвэл:
Өөрийн үнэлгээний хуудас
Асуулт
Суралцагчийн хариулт
1
Миний гүйцэтгэсэн даалгаварын аль хэсэг нь надад таалагдаж байна вэ?
Суралцагчдын олонхи нь багаар ажиллах,чөлөөтэй ярилцах, мэтгэлцэх, цагийг үр бүтээлтэй өнгөрөөх ,олуулаа хийвэл сайхан буюу олны хүч оломгүй далай, дасгал даалгавар сонирхолтой учир таалагддаг
2
Яагаад гэвэл ..................

Ганцаараа ажиллах боломжгүй, ярилцаж хийвэл илүү үр дүнтэй, хамтран ажиллах нь надад сургамж болдог, бусдаас мэдээлэл олж авдаг.
3
Гүйцэтгэсэн даалгаварынхаа аль хэсгийг хэрхэн сайжируулмаар байна вэ?
Даалгавар олон төрөл байх нь илүү сонирхолтой, мэтгэлцээн хийхэд жаахан ичдэг, асуултанд хариулахдаа ичдэг, багаар ажиллахдаа ичдэг, юм хийхдээ муухай хийдэг учир багшаас ичдэг. Зарим хичээл дээр жүжигчилсэн тоглолт хийдэггүй.
4
Би дасгал даалгаварыг хийхдээ дараах алхамуудыг гүйцэтгэсэн вэ?
Бичиж, уншиж, бодож, багаар ярилцан,  мэтгэлцэн, дүрд тоглох ,зурж бичих, наах үгийн сүлжээ зохиох.

5
Багшийн үнэлж байгаа үнэлгээ чамд таалагддаг уу?
Бидний хийж чаддаг ,хийсэн зүйлээр үнэлдэг учир таалагддаг,даалгавар дасгалыг хамтран гүйцэтгэдэг учир сэтгэл хангалуун байдаг,чөлөөтэй идэвхитэй байдалд би дуртай,үнэлгээ хатуу чанга шудрага байдаг.

Суралцагчдын үнэлгээний хуудас нь тэднийг багшаас юу хүсэж байгаа өөрсдөө юуг илүү хийх сонирхолтой багш хөтөлбөрөө яаж төлөвлөж ямар ангид ямар аргаар хичээлээ явуулахыг ч мөн төлөвлөж болдог учир нь сайн төлөвлөсөн хичээл л үр дүн сайтай болдог.

Судалгаа 3

Нийгмийн ухааны хичээлийн хөтөлбөрт үнэлгээг тусгахдаа
-       Бид юуг мэдэх?
-       Бид юуг чаддаг болох?
-       Бид яаж үнэлүүлэх вэ? гэсэн асуудлыг бүрэн шийдэхээр хичээлийн зорилгод тусгаж суралцагчдад ил тод болгож өгдөг.
Энэхүү судалгааг хийхдээ өөрийн заадаг нийгмийн ухааны хичээлийн “Соёл” айн хүрээнд хийгдсэн хөтөлбөрт өөрийн үнэлгээнд тулгуурлан оншилгоо хийсэн ба суралцагчдаас авах шалгалтын тестийг СОЛО таксномийн аргаар боловсруулан тухайн тестийн даалгаврын бүтэц танин мэдэхүйн түвшингийн тархалт зэргийг шалгаж дүгнэлт өглөө.
Соло таксномийн аргаар шалгалт авч үзэхэд
Тестийн нийт даалгаврын 3,3 бүтцийн өмнөх 20% нь энгийн, 46,7% нь нийлмэл, 26,7% нь учир шалтгаант хийсвэрлэл 3,3  түвшний даалгавар байна.
Танин мэдэхүйн түвшин
Даалгаварын дугаар
Нийт даалгавар
Агуулгат эзлэх хувь
Таних
Ялгах
Нөхөх
Бүтцийн өмнөх
0
0
26
1
3,3
Энгийн
1,5
11, 15, 16
27
6
20
Нийлмэл
3,4
8, 9, 12, 10, 18, 20, 21, 22, 23, 24, 25
28
14
46,7
Учир шалтгаант
2, 6, 7
13, 14, 17, 19
29
8
26,7
Хийсвэр
0
0
30
1
3,3
Нийт даалгавар
7
18
5
30
100
Агуулгат эзлэх хувь
23,4
60
16,6
100


Даалгаварын танин мэдэхүйн түвшний тархалт хувиар илэрхийлбэл
Даалгаврын бүтцийн  нормаль тархалтын хувьд

Танин мэдэхүйн түвшин
Даалгаварын дугаар
Соло таксноми
Нормаль тархалт
Бүтцийн өмнөх
1
1
Энгийн
8
4
Нийлмэл
15
20
Учир шалтгаант
5
4
Хийсвэр
1
1
Хүнд даалгаварын тоо
Танин мэдэхүйн түвшин
10
9
Тестийн чанар
5
15





Багш сургалтын эцсийн үнэлгээг хиихдээ сурагчдаас шалгалт аваад өэнөрөх биш тухайн даалгаварыг боловсруулахдаа би ямар түвшинд боловсруулсан сурагчид аль хэсгийн даалгаварыг хүнд, аль нь хөнгөн байсан гэдгийг тестийн даалгаварын хариу анализээр дариу тогтоож байх ёстой. Ингэвэл тестийн тохирц бүрэн хангагдаж сурагчдын суралцах идэвхи сайжирч сурлагын амжилтанд нөлөөлөх учиртай.

 




Дүгнэлт

Нийгмийн ухааны хичээлийн хувьд сурагчдын хамтран ажиллах, хүмүүс болон, бүлэг, улмаар нийгмийн харилцаанд оролцох ур чадварыг хөгжүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл бид суралцагчдад зөвхөн мэдлэг, ойлголт тодорхойлолт эзэмшихэд нь дэмжлэг үзүүлээд зогсохгүй тэднийг нийгмийн идэвхитэй иргэн болон төлөвшихөд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг хичээл заадаг үүгээрээ ч бусад хичээлээс ялгаатай бидний үнэлгээ чухамхүү харилцаа, хамтын ажиллагааны чадвар, өөрийгөө үнэлэх чадвар, бусдыг үнэлэх чадварыг анализ хийх замаар сурагчдаа үнэн зөв үнэлж тэдний хөгжлийг дэмжих учиртай.
Үнэлгээ  нь сургалтын хөтөлбөрийн нилээд нийлмэл хэсэг бөгөөд сургалтын эцсийн үр дүнг тооцоход зүйл үнэлгээгээр сурагчдын мэдлэг, ойлголт, хичээл зүтгэл, чадвар, ажлын дадал, үнэт зүйлс, хандлага, үүрэг хариуцлагаа ухамсарлах түвшин ямар байгаа, ямар ахиц дэвшил гарч буй цогц нотолгоо цуглуулж болдог гэдгийг судалгаагаар харуулсан болно.
Монгол улсын боловсролын талаар шинэ засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасан “Эрдэм боловсролтой монгол хүн”-ийг бий болгон боловсролын чанарын шинэчлэл хийхийн бас нэг үзүүлэлт үнэлгээг нарийвчлах явдал гэж үзэж болох юм. “Нэг ч хүүхдийг хоцроохгүй хөгжүүлэх”-ийн тулд суралцагчдыг өөрийнх нь түвшинд үнэлэх боломжтой.
Үнэлгээ бол зөвхөн эцсийн үр дүн биш тасралтгүй, тогтмол, систөмтэй хийх үйл явц гэдэг нь ч тодорхой байна. Иймээс үнэлгээ хийхдээ өмнөх суурь чадварыг судлаж түүнд тулгуурлан үнэлэх, сургалтын явцад үнэлэх, эцсийн үр дүнг үнэлэх гэсэн гурван үе шаттай судалгаа хийсний үр дүнд өөрийн саналыг дэвшүүлж байна.

ü  Бага, дунд ангийн багш нарын хоорондын үнэлгээний зөрчил нь суралцагчдыг өөртөө итгэх итгэлгүй болгох, сурах сонирхолыг бууруулах сөрөг үр дагвар ажиглагдаж байгаа ба өнөөгийн стандарт  A,B,C,D,F гэсэн үнэлгээний цаана уламжлалт онц, сайн, дунд, муу гэсэн дүнгийн утга байсаар байна.
ü  Стандарт ба стандарт бус үнэлгээг нарийвчлалтай болгон өөрчлөлт оруулж сурагчдын мэдлэг, чадвар төлөвшил хандлага бүхий оролцоог оруулан үнэлэх, нэгдсэн нэг шалгууртай болгон А,В, С,D,F үнэлгээний хувийг нарийвчлан үзэх нь зүйтэй. Тухайлбал: F үнэлгээ гэхэд л 0-59% -ийн гүйцэтгэлтэй тэгвэл үүнийг нарийвчлан 0%-20%, 20%-40%, 40%-50%, 50%-59% гэх мэт байвал ямар вэ?
ü  Сурагчдын өөрийн үнэлгээг хийснээр сургалтын аль ч хэсэгт хэрэгцээтэй мэдээлэлээ авч болдог.
Багш бүрийн арга зүй харилцан адилгүй байдагтай адил үнэлгээний арга зүйн талаархи мэдлэг, үнэлэх  чадвар ч харилцан адилгүй байна.
Багшийн үнэлгээ буруу байснаас болж суралцагч насан туршдаа хохирох магдлалтай. Энэ зүйлээс ангид байж үнэлгээг бодитой болгоход суралцагчийн өөрийн үнэлгээ тусалдаг. Суралцагчид өөрөө өөрийг зөв үнэлэх нь бусдыг ч мөн зөв үнэлэхэд дөхөм болдог. Өөрийн үнэлгээ нь суралцагчидад өөртөө итгэх итгэлтэй байх ,итгэл төрүүлдэг төдийгүй сурлагын амжилтай ахиулах багшийг хөтөлбөр үнэлэж сайжруулах суралцагчид эерэг нөлөө үзүүлдэг болохыг судалгааны явцад нотлон харуулаад байна. Мөн үүний зэрэгцээ үнэлгээг нэгж хичээлийн хөтөлбөр боловсруулахдаа ямар аргаар яаж үнэлэхээ сайн тусгаж суралцагчдад ил  тод байлган стандарт үнэлгээний тестийн тохирцийг сайн хангаж, суралцагчдын түвшинг харгалзан үнэлгээ хийсэн тохиолдолд үнэлгээ бодитой үнэн зөв шудрага болдог гэдгийг суралцагчдаас авсан сэтгэл ханамжийн судалгаанаас харж  болох юм.. 











Ном зүй


1.    Санжаабадам, С, “Боловсролын чанарын үнэлгээ” УБ, 2006 он.
2.    Пүрэв, О, “Түүх –Нийгмийн ухааны боловсрол” УБ, 2001 он.
3.    Цэцэгсүрэн, Х, “Боловсролын үнэлгээний эрх зүйн орчин” УБ, 2008 он
4.    Сосорбарам, Т, “Чанарын нэгдсэн удирлага” ,УБ, 2009 он.
5.    Ванчигсүрэн, Б, “Судалгаа шинжилгээний арга зүй” УБ, 1999 он.
6.    Пүрэв, О, “Түүх –Нийгмийн ухааны боловсролын стандартын зөвлөмж” УБ, 2003 он.
7.    Содномваанчиг, Г “ Монголын бага, дунд боловсролын агуулгын хөгжил” УБ, 2000 он.
8.    Боловсрол судлал сэтгүүл, 2010-2012 оны дугаарууд
9.    Монгол улсын гэгээрлийн яам, “Сургалтын технологийн шинэчлэл”
10. Түүх-Нийгмийн ухааны боловсролын стандарт, УБ, 2004 он
12.  www.edu.mn