Saturday, August 13, 2016

Илтгэл



Урианхайн өв соёлоор  дамжуулан сурагчдад өөртөө
 итгэх итгэлийг бий болгох
            Хураангуй: Алтайн урианхайчууд бусдаас тод ялгаран харагдах өвөрмөц соёлын уламжлалтай ард түмэн
-          Бид байгаль дэлхийдээ сүсэглэн залбирч аргадан баатарлаг туулиа хайлж, икэл, цуур, товшуур  хөгжмөө тоглож, уртын сайхан дуугаа дуулж, цацал бийгээ биелэж баясан цэнгэдэг арвин их соёлын өвтэй ийм дуусаж дундрашгүй соёлын өвөө ирээдүй хойчдоо хэрхэн өвлүүлэн сурагчдад өөртөө итгэх итгэлийг төрүүлж хэрхэн төлөвшүүлж буй талаархи өөрсдийн онцлог шинжээ “Амьдрах чадварт суралцах нь цагаар” хэрхэн хэрэгжүүлснээ та бүхэнтэй хуваалцахаар энэхүү илтгэлээ толилуулж байна
-          Түлхүүр үг: Урианхай өв соёл, өөртөө итгэх итгэл

Оршил
 Монгол улсын засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх  үйл ажиллагааны хөтөлбөрт “Эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаанд суралцсан иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлж байна. Бага боловсролын чанарын шинэчлэлийн бодлого нь  “Иргэний ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг эрхэмлэсэн, эх оронч бүтээлч, өрсөлдөх өндөр чадвар бүхий боловсролтой Монгол хүнийг төлөвшүүлэхэд чиглэгдэж байна.
            Энэ нь хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих хандлага, үзэл баримтлал болон  Монгол улсын  боловсролын хууль тогтоомж, боловсролын бодлогын шинэлэг үзэл санаа тусган шинэчлэх хэрэгцээ шаардлагыг үндэслэн бага боловсролын цөм хөтөлбөрийг боловсруулсан
             Сурагчдад  амьдрах чадварт суралцах үйл ажиллагааны цагаар суралцагч өөрөө  ойр орчноосоо асуудлыг олж харах,  томьёолох, шийдвэрлэх, үр дүнг гаргах чадвар эзэмшихийн зэрэгцээ өөрийгөө илэрхийлэх, бие даан суралцах, бүтээлчээр сэтгэх, эрэл хайгуул хийх арга барилтай болж өөрийгөө нээх, бусадтай хамтрах чадвар төлөвшиж, амьдрах арга ухаанд суралцаж, нийгэм амьдралын хурдацтай өөрчлөлтөд зохицон амьдарч ажиллах иргэнийг төлөвшүүлэх зорилготой
            Энэхүү цөм хөтөлбөр тулгамдсан амьдрах чадварт суралцах үйл ажиллагааны цагаар  сурагчдын хэрэгцээ сонирхлыг судлан гаргаж, түүнд тулгуурлан өв соёлоороо  уламжлуулан  сурагчдыг зөв дадал зуршилтай өөртөө итгэх  итгэлтэй болгох зорилтыг хичээлийн хичээлийн жилийн эхэнд зорилго болгон авч хэрхэн үр дүнд хүрч буй туршлагаасаа  та бүхэнтэй хуваалцахаар  зорилоо
Сэдэв сонгосон үндэслэл:
Амьдрах  чадварыг суралцах нь үйл ажиллагааны цагийн хөтөлбөрийг боловсруулахын тулд IV, V ангийн сурагчдаас  хичээлийн жилийн эхэнд судалгаа авч үзэхэд
1.    Бидний бахархаж дуурайх хүмүүс 25%
2.    Урианхай өв соёл 60%
3.    Хог хаягдал 15% гэсэн асуудлуудаас  хамгийн их санал авсан нь Урианхай өв соёлоос суралцах гэсэн сэдэв байсан учир  өв соёлд тулгуурлан сурагчдын өөртөө итгэх итгэл  бий болгох зорилгоор судалж сурагчдыг хөгжүүлэх, үр дүнг нь тооцохын тулд уг сэдвийг сонгож авлаа.
Судалгааны ажлын зорилт:
-          Сургалтанд өв соёлын тухай заах хөтөлбөр боловсруулах
-          Өв соёлоос зөвхөн уртын дууг онцгойлон авч судалгаа хийж үр дүнг тооцох
-          Өв соёл зан заншлаар дамжуулан хүүхдэд өөртөө итгэх итгэл бий болгож болдогийг тодорхойлох
Дэвшүүлсэн шинэ санаа
Урианхай уламжлалт өв соёлыг сургалтад ашигласнаар сурагчдын өөртөө илтгэх илтгэлийг бий болгоход чухал хувь нэмэр оруулах боломжтой гэдгийг батлах. Амьдрах чадварт суралцах нь үйл ажиллагааны цагаар өв соёлын талаарх сэдвийг тусгаж өгснөөр асуудлыг олж харах, бие даан суралцах, өөрийгөө илэрхийлэх  бусадтай  хамтрах зэрэг олон талын чадвар хөгжөөд зогсохгүй цөм хөтөлбөрийн зорилго биелж сурагч бүр хөгжих боломжтой гэдгийг батлах.  




Судалгааны арга
1.    Асуулгын арга
2.    Анализ ба синтез
3.    Ажиглалт хийх
4.    Тоон судалгаа
Онолын хэсэг
Монгол хүүхэд бүрийг  бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэх итгэлтэй, шийдвэр гаргах, насан туршдаа суралцах чадвартай үндэсний өв соёлоо дээдэлсэн иргэн болгон төлөвшүүлэх нь цөм хөтөлбөрийн зорилго юм. Манай ард түмэн хүмүүн заяаг дээдэлсэн сайхан уламжлалаа үр хүүхдүүддээ өвлүүлэн  тэднийг хөгжүүлэх, төлөвшүүлэх тэдний  оролцоог  дэмжин хамтран ажиллах хүүхэд бүрийг” би чадна” гэсэн итгэл найдвартай, насан туршдаа суралцах амьдралдаа эзэн байх чадварыг өв соёлоор дамжуулан эзэмшүүлэх нь чухал ач холбогдолтой. Уртын дуу нь монголын уламжлалт урлаг бөгөөд дууны нэг төрөл юм. Дуу нь урт үргэлжилдэг бус, үгээ нугалаа айзам гарган сунжруулан, шуранхайлан дуулдаг тул ийнхүү нэршжээ.
Урианхайчууд  эртнээс хурим найр хийх, уул овоо тахих, аян дайнд мордох, цагаан сараар золгох, нутаг усаа сангалзах, эх нутгаа магтах, хайрлаж хамгаалах, ан гөрөөнд мордох, дайчин баатарлаг эрсийг алдаршуулах, үр хүүхдийнхээ даахь сэвлэг үргээх, залуус хайр сэтгэлээ илэрхийлэх, өөрийн бодол санаа, хүсэл зориг тэр ч байтугай зан авираа илтгэх зэрэг аж амьдралынхаа олон талын хэрэгцээ шаардлагын үүднээс  уртын дууг дуулсаар ирсэн.
Уртын дуу гэдэг нь урт эгшиглэнтэй дуулахын нэр биш харин зохиогдсон үеэс агуулга хэлбэр, үг аялгуу нь бараг өөрчлөгдөхгүй урт удаан хугацаанд дуулагдсан гэсэн утгатай.Бидний гол зорилго бол урианхай өв соёлын нэгээхэн хэсэг уртын дуугаар дамжуулан сурагчдыг өөртөө итгэх итгэлтэй,анги хамт олноороо аливаа ажилд идэвхитэй оролцдог,зан заншлаа мэддэг  бусдыг хүндэтгэх. өөрийгөө авч явах чадвартай иргэн болгон төлөвшүүлэх
Иймээс өөрсдийн хэрэгцээ сонирхолд нь тулгуурлан сурагчдыг хэрхэн хөгжүүлж болох талаар судалгаа хийж , хийсэн судалгаагаа “Амьдрах чадварт суралцах  үйл ажиллагааны цаг”-аар дамжуулан сурагчдад хэрхэн хүргэж болох,үүгээр уламжлуулан бага боловсролын цөм хөтөлбөрийг өөрийн онцлогт тохируулан сурагчдад хүргэх зорилго агуулсан. Бидний эхний судалгааны зорилго  бол урианхай өв соёлоор сурагчдад өөртөө итгэх итгэл бий болгох зорилготой

Судалгаа 1: Бага боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн өмнө сурагчдын дунд өөртөө итгэх итгэлтэй ярих сурагч хэр байгааг судлах шаардлага гарсан
Сонгосон үндэслэл
-          Сурагчид өөртөө итгэлгүйгээс болж амжилттай суралцах боломжоо алддаг
-          Бусдад санаа бодлоо илэрхийлж чаддаггүй
-          Сургалтын үед айх сандрах , биеэ барих явдал гардаг ,
-          Бусдад найдаж зүгээр суухыг эрмэлздэг
Энэхүү судалгаа хийхийн өмнө














Өөртөө итгэлгүй 41%
Өөртөө итгэлтэй 27%
Өөртөө итгэл сул 32%
Урианхай уртын дууг зааж сурагчдын идэвхийг сэргээсний дараа өөртөө итгэлгүй 18%
 Өөртөө итгэлтэй 47%
Өөртөө итгэл сул 35%
Судалгаа 2 “Амьдрах чадварт суралцах  үйл ажиллагааны цаг”-ийн хөтөлбөрийг боловсруулахдаа сурагчдаас ямар судалагдахууныг илүү судлах талаар асуулгын аргаар судалгаа авч  түүнд тулгуурлан хөтөлбөрөө боловсруулсан нь гарсан ахиц үр дүнг тооцоход хялбар байсан
1. Уртын дууны талаар та нар хэр сайн  мэдэх вэ?
а. Сайн мэднэ  10%
б. Бага зэрэг мэднэ 35%
в. Огт мэдэхгүй 55%










 


2.    Уртын дууг хаана хэзээ ямар үед дуулдаг талаар мэдэх үү?
а. Сайн мэднэ  48%
б. Бага зэрэг мэднэ 32%
в. Огт мэдэхгүй 20%


3.    Та нар  уртын дууг сурахыг хүсдэг үү?
а. Маш их  78%
б. Заавал сурах ёстой 20%
в. Сурах шаардлагагүй 2%
4.Уртын дууг сурсаны дараагаар чиний хувьд ямар ахиц өөрчлөлт гарсаныг бичнэ үү?
- Дууг сурахад маш их бэрхшээлтэй байсан
- Мэдэхгүй нутгий  н аялагатай үг олон байсан
- Манай ангийн хүүхэд бүр оролцсон
- Ахмад настай хүмүүсийн хичээлдээ урьж заалгасан
- Ямар ч хүн уртын дууг сурч болдог гэдгийг мэдсэн
- Бид бүгдээрээ уртын дуу сурч чадсан
- Уртын дууны аялгуун удаан сонсоход надад таалагдаж байсан
- Бид ангиараа хамтарч ажиллаж сурсан
- Нутгийнхаа сайхан зүйлсийг уртын дуунаас мэдэрсэн
- Өмнө нь би нэг дуу сурсан  бол одоо 3-4 дууг сурч мэдэж авсан
Дээрх судалгаанаас үзэхэд уртын дуугаар дамжуулан сурагчдад өөртөө итгэх итгэл бий болгох, хамтран  ажиллах оролцоо сайжирсан. Ахмад үеийнхээ өв соёлыг цаашид хадгалан өвлөж, бусдад түгээн дэлгэрүүлэх чадвартай болсон.
Уртын дууны наадмыг сургууль дээр болон Ховд аймагт гэсэн 2 үе шаттайгаар зохион байгууллаа. Үүнд:
Уртын дууны наадам 1-р үе шатанд З.Наранцэцэг багштай 4а анги 1-р байр эзэллээ





Уртын дууны наадам 1-р үе шатанд М.Байгалмаа багштай 3а анги тусгай байр эзэллээ

 
















Уртын дууны наадам 1-р үе шатанд А.Энхтуяа багштай 1а анги тусгай байр эзэллээ


Уртын дууны наадам 1-р үе шатанд Л,Баасанжаргал багштай 5а анги 3 байр эзэллээ






Дүгнэлт
Бид  морины нуруун дээр дарцаглан өссөн монгол хүүхдийг мориноос нь салгаж ойлгож болохгүйн адилаар өв соёлоос нь хол хөндий хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлэх боломжгүй. Уртын дууг сурагчдад заахдаа багш бүр өөр өөрийн арга зүйгээр  сурагчдад хүргэсэн билээ. Жишээ нь:
-          Үгийн утгыг ойлгуулах нутгийн аялгууг  тайлбарлах
-           Үгийг  утгачилан тайлбарлах
-          Сурагчдад дууны үг цээжлүүлэх
-          Бусдыг дагаж аялан дуулах
-          Амьдрах чадварт суралцах үйл ажиллагааны цаг хичээлд уртын дуу дуулдаг ахмадуудаас хичээлд зочиноор оролцуулах зэрэг аргазүйг ашиглаж заасан нь үр дүнд хүрч, уртын дууг огт мэдэхгүй байсан сурагчид бүгд дуулж сурснаараа сурагчдын аливаа зүйлд  оролцох оролцоо нэмэгдсэн.
-          Яаж уртын дууг хэзээ хаана дуулдаг, ямар утга агуулдаг болохыг сурагчид мэдсэнээр  өмнөх төсөөлөл нь өөрчлөгдсөн.
-          Уртын дуу сурах гэсэн хүсэл нь өөрчлөгдөж нутгын аялгатай үгийн утгыг тайлбарлах чадвартай болсон нь сурагчдийг төлөвшлийг өөрчилсөн.
Урианхайн өвөрмөц соёлын нэг нь уртын дуу юм. Уртын дуугаар дамжуулах сурагчдыг өөртөө илтгэх итгэлтэй болгох, тэдний оролцоог нэмэгдүүлэх, хамт олныг төлөвшүүлэх ямар боломж байгааг олж харин хэрхэн үр дүнд хүрсэнийг дүгнэж хэлэхэд:
-       Сурагчдын хэрэгцээнд үндэслэж судалгаа хийж амьдрах чадварт суралцах цагаар уртын дууг манай сургуулийн бүх ангийн бүх сурагчид, багш ажилчид бүгд сурч урианхайн уртын дууны  наадмыг 2 үе шаттай зохион байгуулсан нь хамт олноороо нэгдэх, зорилгоо тодорхойлох зэрэгт тодорхой ач холбогдолтой боллоо.
-       Багш, сурагчид хамтран хөгжихөд дөхөм болсон.
-       Сурагчдын өөрийгөө илтгэх илтгэлд ахиц гарсан
-       Сурлагын амжилтад нөлөөлсөн
-       Сурагчдыг хоцроохгүй хөгжүүлэх боломж нэмэгдсэн.
-       Суралцагч нэг бүрийн оролцоо сайжирч хамт олны төлөвшилд эерэг  нөлөө үзүүлсэн.
-       Сурагчдад үндэсний хувцасаа өмсөх сонирхол бий болсон.

No comments:

Post a Comment