ХОВД АЙМАГ ДУУТ СУМ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН
СУРГУУЛЬ
|
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих боломж
|
Илтгэл
бэлтгэсэн багш: Л.Эрдэнэчимэг
|
2015 он
|
Гарчиг
Хураангуй
........................................................................................................................1
Түлхүүр үг.........................................................................................................................1
Оршил...............................................................................................................................1
Сэдэв сонгосон үндэслэл.................................................................................................2
Судалгааны ажлын зорилго.............................................................................................2
Судалгааны ажлын зорилт..............................................................................................3
Дэвшүүлсэн шинэ санаа..................................................................................................4
Судалгааны арга Онолын хэсэг....................................................................................5
Судалгаа1- Багш ажиллах явцдаа
судалгаа хийж хөгжих боломж...........................6-7
Судалгаа2- Заах аргын нэгдэл.......................................................................................8-9
Судалгаа3- Багшийн ажлын үнэлгээ............................................................................9-11
Дүгнэлт...........................................................................................................................12-13
Ном зүй..............................................................................................................................14
Хураангуй
Хүн төрөлхтний хөгжлийн гарц нь мэдлэгийн нийгэмд шилжиж мэдлэг шингэсэн
бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гарган мэдлэгийн эдийн засгийг бэхжүүлж чадсан улс орон хөгждөг тийм цаг үе ирлээ.
Иймээс боловсролын чанарын бодлогын алсын хараа эрхэм зорилгыг хүүхэд бүрийг өөртөө итгэлтэй бүтээлч
шийдвэр гаргах иргэн болгон төлөвшүүлж мэдлэгт суурилсан нийгмийг бүтээн
байгуулах дэлхийд өрсөлдөх “Монгол хүн”-
ий төлөө хэмээн тодорхойлон хэрэгжүүлж байна. Энэхүү боловсролын чанарын
шинэчлэлд гол үүрэг гүйцэтгэгч нь багш нар бид юм.Багш үргэлж ажлын байрандаа
өөрийгөө хөгжүүлж мэдлэгээ байнга сэлбэж
байх ёстой. Иймээс багш бид ажлын байр болох сургууль дээрээ хэрхэн хамтран
хөгжиж буйг илрүүлэн өөрсдийн туршлага тулгамдаж буй асуудал багшийн ажлын
үнэлгээ зэрэгт судалгаа хийж дүгнэлт өгөхийн зэрэгцээ саналаа нэмэрлэхийг
зорилоо.
Түлхүүр үг: Багшийн хөгжил ,багш хөгжих боломж ,туршлага
,тулгамдсан асуудал багшийн мэргэжил
Оршил
Монголын боловсролын салбар сүүлийн
жилүүдэд амжилттай хөгжиж байна. Үүний жишээ 2015-2016 оны хичээлийн жилд
үндэсний түвшинд хүүхэд бүрийг хөгжүүлэх бага боловсролын цөм хөтөлбөрийг улам
батжуулан сургуулийн өмнөх болон суурь боловсролын цөм хөтөлбөрийг сургууль,
цэцэрлэг бүр дээр амжилттай хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ нь дэлхийн улс
орнуудад боловсролын бодлогоо шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшил,
нээлттэй нийгэм,ирээдүйд зохицон амьдрах чадвартай иргэнийг бэлтгэх зорилгоор тодорхойлж буй энэ үед монголын хүүхэд бүрийг бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, шийдвэр
гэргэх хамтран ажиллаж ,амьдрах насан туршдаа суралцах чадвартай үндэсний хэл
соёл ёс уламжлалаа эрхэмлэдэг төлөвшсөн иргэн болж хөгжих боломж нөхцөлийг
бүрдүүлэх зорилго дэвшүүлж буй нь энэхүү цөм хөтөлбөрийн үндэслэл юм.Улсын Их
Хурлаас Монгол улсын засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “эх оронч
сэтгэлгээтэй,амьдрах ухаанд суралцсан,иргэн төлөвшүүлэхэд чиглэсэн”Зөв Монгол
хүүхэд”хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ””ерөнхий боловсролын сургуульд хүүхэд
бүрийг хөгжүүлэх бодлого баримтлан, үндэсний шинэ стандарт нэвтрүүлнэ “гэж тус
тус заасан. Мөн “ Зөв монгол хүүхэд”
үндэсний хөтөлбөрийн хүрээнд “нийт
хүүхэд” гэсэн зорилтоо “хүүхэд
бүрийн хөгжил” гэсэн зорилго дэвшүүлж хүүхэд бүрт хөгжих суралцах тэгш
эрхийн баталгааг хангах хүртээмжтэй, чанартай ерөнхий боловсролын үйлчилгээ бий
болгох суурь зарчимд тулгуурлан бага дунд боловсролын чанарын шинэчлэлийн
бодлогыг хэрэгжүүлж байна. Үүнийг хэрэгжүүлэгч нь хөгжсөн багш,хөгжсөн сургууль,
хөгжсөн сурагч юм.
Монголчууд эхлээд багшдаа, дараа нь бурханд ,тэгээд номонд
мөргөмүй гэж сургамжилдаг нь багшийн мэргэжлийг хүндэтгэлтэй холбоотой .
Багш мэргэжлийн бусад
мэргэжлээс ялгарах онцлог нь хүссэн хүсээгүй байнга бусадтай, тухайлбал
суралцагчидтай хамтран ажилладаг бөгөөд ийм ч учраас багшийн ажил нь байнга
тасралтгүй хөгжих боломжтой ганц алба юм. Үүнийг .Я.Коменский “Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан алба
гагцхүү багш хүнд заяагджээ “хэмээн тодорхойлсон байдаг билээ. Багш мэргэжлээрээ
хөгжихийн тулд бусдыг хөгжүүлэх шаардлагатай, эсрэгээр бусдыг хөгжүүлж байж гэмээн сая багш өөрөө мэргэжлээрээ хөгжинө,
багшийн мэргэжилд зөв ахиц дэвшил бий
болох нь зөвхөн бусадтай үр өгөөжтэй
харилцах буюу хамтар ч ажиллахтай шууд холбоотой. Үүнээс үзвэл багш хүн бол
мэргэжлээрээ байнга тасралтгүй хөгжигч болох нь харагдаж байна
Сэдэв сонгосон үндэслэл:
Нийгэм хөгжихийн хирээр аливаа хүн бүх талын боловсролыг эзэмшсэн байх шаардлага зүй ёсоор урган гарч байна. Мөн
өнөөгийн боловсролын зорилго бол хүний төлөө тэднийг дэмжин хөгжүүлэх агуулгаар
хүмүүнлэг үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн насан туршийн тасралтгүй хөгжлийг хангахад чиглэгдэж байна.Иймээс үе үеийн багш
бид нийгмийн хөгжлөөс хоцрохгүй өөрсдийн өмнөх хандлага сэтгэлгээгээ өөрчлөн тасралтгүй хөгжин байж боловсролын үүрэг зорилгыг биелүүлнэ. Энэхүү
үүрэг зорилгоо амжилттай биелүүлэхэд багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих
боломжтой болохыг илрүүлэн өөрийн
сургуулийн туршлага , хөдөөгийн сургуулийн тулгамдсан асуудалыг гаргаж бусдын
сонорт хүргэх зорилгоор уг сэдвийг сонгон авлаа.
Судалгааны ажлын зорилго:
·
Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих мэргэжлийн
боловсролоо дээшлүүлэхэд судалгаа
чухал ач холбогдолтой гэдийг илрүүлэх
·
Багш бие биенээсээ суралцаж хамтран хөгждөг нэгж бол заах аргын нэгдэл
·
Багшийн ажлын үнэлгээнд
гарч буй ололттой болон дутагдалтай талыг
илрүүлэх
Судалгааны ажлын зорилт
·
Багшийн ажлын байр багш мэргэжлийн онцлог онол, арга зүйг
судлах
·
Багшийн ажлын байрандаа хөгжих боломж ийг судлан онолтой
холбон баталгаажуулах
·
Багш ажлын байрандаа хөгжих нь ямар ач холбогдолтой
болохыг тодорхойлох
·
Өөрийн сургууль дээрээ багш нараа хэрхэн хөгжиж буйг
судлан ,бусад туршлагаа түгээх дэлгэрүүлэх
Дэвшүүлсэн санаа
·
Багшийн ажлын байрандаа судалгаа чухал нэмэр оруулдаг
болохыг батлах ,багш сургууль дээрээ бусадтайгаа
хамтран хөгжихөд ЗАН чухал хувь нэмэр оруулдаг гэдгийг батлах.
·
Багшийн ажлын үнэлгээ нь багш хөгжихөд хэрхэн нөлөөлж
буйг судалан багш хөгжих хөшүүрэг болж чадаж буй эсэхийг тодруулах
·
Багш ажлын байрандаа үйлийнхээ явцад хөгжиж үүний
үр дүнд хөгжсөн багш,хөгжсөн сурагч,хөгжсөн сургууль бий болно
Судалгааны арга:
·
Асуултын арга
·
Чанарын судалгаа
·
Үйлийн судалгаа
·
Анализ ба синтез
·
Туршилт
·
Ажиглалт
·
Нэгтгэн дүгнэх
Онолын хэсэг:
Өнөөгийн боловсролын шинэчлэлийн нэг хэсэг нь хүнээ хэрхэн яаж хөгжүүлэх
вэ? гэсэн асуудал. энэ нь багшийн хөгжилтэй шууд холбоотой. Ийнхүү багшийн
хөгжил нь боловсролын сургууль түүний хамт олны өөрчлөлт шинэчлэлтийг араасаа дагуулдаг. XXI зууны техник технологи мэдээллийн харилцаа өндөр хөгжсөн
энэ үед мэдлэг, боловсрол, авьяас чадвар
бүхий мэргэжилтэн гоц авьяастанууд бий болж өөрөөр хэлбэл хүн оюун ухааныхаа хүчээр асар их гайхамшигийг
бүтээж болсон үе. Иргэншиж төлөвшсөн ,эх оронч үндэсний үзэл бүхий
,хүнлэг энэрэнгүй чадварлаг, оюунлаг, иргэн бэлтгэхийн тулд багш хөгжих ёстой.
Багшийн мэргэжлийн хөгжих нь сургуулийн суралцагчийн хөгжлийн үндэс юм. Иймээс
багшийн хөгжил юунаас эхлэх вэ? гэсэн
асуулт гарна. Багш үйлийнхээ явцад буюу ажиллах явцдаа хөгжих үүний тулд
өөрийгөө таньж мэдэх явдал юм. Учир нь өөртөө эзэн болж байж бэрхшээлийг давж гарч чадна. Багш ажлын
байрандаа ажиллах явцдаа хөгжихийн тулд дараах зүйлийг ухаарсан байх
шаардлагатай.
·
Багш нь төвлөрсөн ба төвлөрсөн бус сургалтын нэгдлийн
ачаар хөгждөг.
·
Багш ажлын байрандаа тасралгүй хөгжих нь өөрөөс нь хамаардаг..
·
Багш хөгжих нь орон зай ,цаг хугацаа ,тоо чанарын нэгдэл
·
Багш хамтар ч ажиллах судалгаа хий явцдаа хөгждөг
·
Багш үйлийн явцдаа суралцан багш болдог
Сүүлийн үед багш
ажлын байрандаа хөгжих боломжийг ихэд анхаарч байгаа бөгөөд багш өдөр тутмын
үйл ажиллагаагаараа өөрийгөө хөгжүүлэх боломж нь ажлын байр юм. Хөгжлийн үр
дүнд ажиллах таатай орчин бүрдүүлж тэр орчин нь хөгжиг ч багшид төдийгүй бусдад
нөлөөлж эхэлдэг. Орчин үеийн багшийн мэргэжлийн үйл ажиллагаа нь багшаас цоо
шинэ сэтгэлгээ, үнэт зүйлийгшаардаж байна. Багш ажлын байрандаа хөгжих мэргэжил
боловсролоо дээшлүүлэхэд дараах хүчин
зүйл нөлөөлдөг.
·
Цаг үеэ мэдэрч ирээдүйгээ баримжаалан сэтгэх чадвар
·
Хамт олны уур амьсгал, багаар ажиллах чадвар
·
Эцэг ,эх сурагчдын хэрэгцээ сонирхолыг мэдрэх чадвар
·
Өөрийн мэргэжлийн ур чадвар төлөвшил
·
Цаг үедээ зохицон хандлагаа өөрчлөх чадвар
·
Өөрийн боломжоо бүрэн ашиглах чадвао
·
Харилцааны өндөр чадвар
·
Удирдлагын дэмжлэг,чиглүүлэг
Багшийн хөгжлийн талаарх үзэл баримтлал
Багшийн хөгжлийн талаар гурван үзэл
баримтлал бий.
Үүнд: 1. Технологийн үзэл баримтлалд багшийн
хөгжлийг энгийнээр хэлбэл сурахад сурах
үйл явц гэж үздэг. Энэхүү үзэл баримтлалын үндсэн зорилт нь багшийг хичээлийн
хөтөлбөрөө мэргэжлийн талаас нь бүрэн
ухаарсан сурах эв дүйтэй болгон хөгжүүлэх явдал. Техникийн үзэл баримтлалын цаана сэтгэл судлалын буюу хүний сурах үйл ажиллагаа
“мэдээллийг идэвхигүй боловсруулах
механизм”-д зохицсон бихеровизмын онолын урсгал байдаг.
Бихеровизм Конструктивизм
Багшийг хөгжүүлэх сурган Багш
өөрөө хөгжинө, сурна ,бүтээнэ
Сургах арга
барил
Сурах арга барил
2. Шинэчлэлийн үзэл баримтлалд багш бол
шинжээч бөгөөд сурган хүмүүжүүлэх асуудалыг шийдвэрлэхийг чармайж байдаг
төдийгүй сурах гэдэг маш төвөгтэй ойлгоход бэрхшээлтэй үйл явц эцэс төгсгөлгүй
шинэ зүйл илэрч шийдвэрлэхийг шаарддаг гэдгийг ойлгож эхэлдэг гэж үздэг.
3. Экологийн үзэл баримтлалын үүднээс авч
үзэхэд багшийг боловсролын салбарын судлаач, сэтгэлзүйч ,нийгмийн ажилтан, менежер
,технологич ,тодорхой чилэлийн мэргэжилтэн зэрэг мэргэжлийн
уулзварт байж байнга тэдгээр
чиглэлээр сурах арга барил эзэмшсэн бүтээлч шинийг санаачлагч байнга хөгжиж
боловсорч байдаг бие хүн ,багшийн хөгжлийн тухай нийгэм, соёл бусад багш
нараас суралцагч эцэг эх, олон нийт
мэргэжлийн орчинд орж өдөр тутам харилцаж хамтран ажиллаж байгаа хувь хүний өөрөө хөгжих
үйл явц гэж тус тус тодорхойлдог. Экологийн үзэл баримтлалын цаана сэтгэл судлалын
буюу хүний сурах үйл ажиллагааны “хүн өөрөө мэдлэгийг зохиомжлон бүтээгч “
гэсэн шинэчилэгч зорилгыг шийдвэрлэх шаардлагатай болж байна. Багшийн тасралтгүй хөгжих үйл явцын дүнд
боловсролын салбарт шинэ мэдлэг ,шинэ хандлага, шинэ итгэл үнэмшил ,соёлын үнэт
зүйл үйлдвэрлэгдэн ,тоон болон чанарын өөрчлөлт шинэчлэлт гарч
байдаг. Өөрөөр хэлбэл багшийн хөгжил нь боловсролын шинэчлэлийн өөрчлөлт түүний
үр дүн юм.
Шинэ мэдлэг
|
Шинэ хандлага
|
Шинэ итгэл үнэмшил
|
Соёл
|
Багшийг ажлын
байрандаа тасралтгүй хөгжих нэг хөшүүрэг
нь багшийн ажлын үнэлгээ багш ажлаа үнэлүүлэхийн тулд хөгжихөөс өөр аргагүй
хэрэв багш хөгжихгүй л юм бол өнөөгийн боловсрол хөгжих боломжгүй гэдэг нь
харагдаж байна
Судалгаа 1
Багшийн тасралтгүй
хөгжлийн нэг нь ажлын байрандаа үйлийн явцдаа ,сурагчдаа судлаж оношлох чадвар гэж
үзээд энэ чадвар манай сургуулийн багш нарт хэрхэн байгааг илэрүүлэхээр судалгаа авч дүгнэж үзлээ.
Судалгаанд 24 багш 60 сурагч хамрагдсан.
1-1.Асуулт (сурагчдаас)
Таныг хичээл заадаг багш тань хэр зэрэг мэддэг вэ?
А. Маш сайн
б. Сайн в. Дунд зэрэг г. Огт мэддэггүй
сурагчийн тоо
|
хувь дүн
|
|
маш сайн
|
15
|
25
|
сайн
|
20
|
33
|
дунд зэрэг
|
18
|
30
|
огт мэддэггүй
|
7
|
12
|
1-2.Асуулт /багшаас/
2.Та хичээл заадаг ангийнхаа бүх сурагчдыг судлаж чадсан
уу?
А. Бүгдийн судалсан б. Зарим ангийг судалсан в. Зөвхөн өөрийн ангийг судалсан
г. Судалгаа
хийгээгүй
Судалгааны
нэр
|
багш нарын тоо
|
хувь дүн
|
Бүгдийн судалсан
|
4
|
16
|
Зарим ангийг судалсан
|
8
|
33
|
Зөвхөн өөрийн ангийг
судалсан
|
10
|
41,6
|
Судалгаа хийгээгүй
|
2
|
8,3
|
1-3.Та судалгаа хийхдээ ихэвчлэн ямар
арга хэрэглэдэг вэ? Илүү хэрэглэдэг
судалгааны аргаа тэмдэглэнэ үү.
-
Анкет, ярилцлага
20%
-
Асуулгын арга
83%
-
Туршилт 25%
-
Үйлийн судалгаа
75%
-
Чанарын судалгаа
29%
-
Түүврийн аргаар 12%
-
Төлөвшлийн судалгаа 25%
-
Ажиглалтын арга 4%
-
Тоон судалгаа 20%
1-4.Та судалгааны аргуудаас ямар аргыг илүү их
хэрэглэдэг вэ? Яагаад?
Гэсэн асуултанд үйлийн судалгаа нь
багш ажлын байрандаа хичээлээ заах
явцдаа судалгаа хийх боломж олгодог гэж олон багш хариулсан байна
А. Асуултын арга
б. Үйлийн судалгаа в. Чанарын судалгаа
г. Хамт олны төлөвшилийн судалгаа
Асуулгын судалгаа
|
60
|
Үйлийн судалгаа
|
83,3
|
Чанарын судалгаа
|
35
|
Хамт олны
|
25
|
Дээрхи судалгааны дүнгээс үзэхэд манай
сургуулийн багш нар сурагчдаа сайн
судалдаг энэ нь ажлын байрандаа тухайлбал хичээл заах явцдаа сурагчдынхаа үйлийг
маш сайн
хийдэг багш олон байгаа нь харагдаж байна
Судалгаа 2
ЗАН –ийн ажил бол багш
ажлын байрандаа хөгжих мэргэжлээ дээшлүүлэх хамтарч ажиллах хамтдаа хөгжих
анхан шатны нэгж учир багш нараа хэрхэн хөгжиж буйг тандах судалгаа хийлээ.
2-1.Таны хувьд ЗАН ажил хэрхэн зохион байгуулагддаг вэ?
а. Маш сайн б.
Сайн в. Дунд зэрэг г. Хангалтгүй
а.Маш сайн 8буюу
33%
б.Сайн 13буюу 54%
в.Дунд зэрэг 2 буюу 8%
г.Хангалтгүй 1 буюу 4%
2-2. Аль нь таны мэргэжилээ дээшлүүлэх оновчтой хэлбэр вэ?
а. Сургалт семинар
б. ЗАН ажил в. Интернет г. Судалгаа хийх
багш нарын тоо
|
хувь дүн
|
|
сургалт семинар
|
7
|
29
|
интернет
|
6
|
25
|
ЗАН -ийн ажил
|
10
|
41.6
|
судалгаа хийх
|
9
|
37.5
|
2-3. Таныг сургууль дээр өөрийгөө хөгжүүлэх орчин бүрддэг үү. Ямар байдаг вэ?
А. Орчин хэвийн
б. Орчин хүйтэн в. Суух өрөө
байхгүй г. Ажлын ачаалал ихтэй
а.Орчин хэвийн
6%
в.Суух өрөө байхгүй
70,8%
б.Ажлын ачаалал ихтэй 45%
г.Орчин
хүйтэн 62,5%
Энэхүү судалгааны
явцад заах аргын нэгдэл бол багш хөгжих боломж гэж харагдаж буй боловч
хөдөөгийн сургуулийн орчин хүйтэн,багш
хөгжих тусгайлсан өрөө
байдаггүй,мэргэжил бүрт 1 багш байдаг нь ажлын ачааллыг ихсэгдэг,интернетийн
сүлжээ нь багшийн хэрэгцээ хангаж чаддаггүй
зэрэг дутагдалтай зүйлүүд байсаар байна
Судалгаа 3
Багшийн ажлыг үнэлэх шалгуур
үзүүлэлтийн БШУ сайдын 2013-08-13нд
А/293-р тушаалаар шинэчлэн баталсан нь багш ажлын байрандаа хөгжих хөшүүрэг
болсон гэж үзсэн хамгийн сайн I ,дундаж II, сул
III багшийн ажлын үнэлгээд анализ
хийж дүгнэлт өгөх Тайлбар: Багшийн ажлыг үнэлэх шалгуур
үзүүлэлтийн заах аргын нэгдэл,сургуулийн үнэлгээний багаар
хэлэлцүүлэж үзүүлэлт тус бүрт
байгаа 20 оноо задлан ажлаа үнэлдэг нь манай сургуулийн онцлог гэж үзэж болно.
№
|
Шалгуур үзүүлэлт
|
Ойлголт
|
Гүйцэтгэлийн хувь өөрийн дүн
|
Хөндлөнгийн үнэлгээ
|
||||
1
|
Төлөвшил
|
I
|
II
|
III
|
I
|
II
|
III
|
|
Оролцоо
|
7
|
5
|
3
|
6
|
3
|
2
|
||
Дадал хэвшил
|
7
|
4
|
3
|
7
|
3
|
3
|
||
Зан чанар
|
6
|
5
|
3
|
6
|
4
|
2
|
||
2
|
Хүүхэд нэг бүрийн эзэмшсэн мэдлэг, чадварын ахиц амжилт
|
Ахиц
|
7
|
3
|
3
|
6
|
4
|
0
|
Амжилт
|
6
|
4
|
3
|
5
|
5
|
2
|
||
Хөтөлбөр боловсруулалт
|
7
|
5
|
3
|
6
|
4
|
3
|
||
3
|
Авьяасыг нээн хөгжүүлсэн байдал
|
Авьяасыг илрүүлэх судалгаа хийсэн
|
6
|
3,5
|
3
|
5
|
4
|
3
|
Хүүхэд бүрийг сонирхолоор хөгжүүлж
буй байдал
|
7
|
5
|
4
|
7
|
4
|
3
|
||
Хүүхэд бүрийн үйлийн чадамжийг тодорхойлсон байдал
|
7
|
3,4
|
4
|
7
|
4
|
0
|
||
4
|
Боловсролын үйлчилгээний сэтгэл хангамж
|
Сурагчийн
|
8
|
6
|
6
|
8
|
4
|
2
|
Эцэг, эх асран хамгаалагч
|
8
|
5
|
5
|
8
|
4
|
2
|
||
Бусад оролцогчдын
|
4
|
3
|
4
|
4
|
3
|
2
|
||
5
|
Эрүүл мэндийн байдал
|
Эрүүл чийрэг
байдал
|
7
|
7
|
6
|
7
|
4
|
3
|
Эрүүл харилцаа
|
7
|
6
|
5
|
7
|
4
|
3,5
|
||
Эрүүл аюулгүй орчин
|
6
|
6
|
5
|
6
|
5
|
4
|
||
Ерөнхий дүн
|
100
|
70,9
|
60
|
95
|
61
|
34,5
|
Багшийн ажлыг
үнэлэх үнэлгээ бодитой,шудрага,тохирсон багшид урамшуулал дэмжлэг болохуйц байх
ёстой. Iбагшийн
өөрийн үнэлгээ 100оноо хөндлөнгийн
үнэлгээгээр 95 оноо II
багшийн өөрийн
үнэлгээ70,9оноо,хөндлөнгийн үнэлгээ61 оноо IIIбагшийн өөрийн үнэлгээ 60 байхад хөндлөнгийн үнэлгээ34,5 оноо байгаа нь үнэлгээ бодитой байгаа
харуулж байна Энэхүү үнэлгээнээс үзэхэд багш хөгжихөөс өөр аргагүй гэдэг нь батлагдаж
багшийн ажлын байрандаа тасралтгүй хөгжих хөшүүрэг үнэлгээ болох нь харагдаж
байна
Мөн үүнийг өнгөрсөн хавар сурагчдаас авсан сэтгэл
ханамжийн судалгаанаас харж болно –Та
хамгийн сайн хичээл заадаг багшаа нэрлэнэ үү ?хэмээн багшийн нэрээр
судалгаа авахад судалгаанд оролцсон 117 сурагчаас 98
сурагчийн саналыг I багш авсан байсан бол сул III багш мөн цөөн
тооны санал авсан багшийн ажлыг бодит
үнэлэхэд сурагч чухал үүрэгтэй оролцож болох юм гэсэн дүгнэлтийг эндээс хийж болохоор санагдаж байлаа
Дүгнэлт
Боловсрол бол
нийгмийн үйлчилгээ. Энэ үйлчилгээ нь хүүхэд бүрт тэгш хүрэх тэдний хэрэгцээг
хангахад дэмжлэг үзүүлэгч нь багш
бид иймээс өөрсдөө ажлын байрандаа хөгжих явцаа бүрэн жигд
ухамсарлан багш бүр эрхэм зорилгоо болгосон цагт үр дүн нь
гарна. Багш нарын шинийг эрж хайх өөрсдийн ажлын цагаа төлөвлөх, зохион
байгуулалт,судалгаа хийх чадвар,
багаар хамтрах чадвар ,өөрсдийн ажлыг
үнэлэх үнэлүүлэх чадварууд нь
харилцан адилгүй байна. Өнөөгийн нийгмийн шаардлага хангах чадваргүй хөгжөөгүй,
төлөвшөөгүй ,чадваржаагүй багш ч хамт олон дотор байгаа нь судалгааны явцаас
харагдаж байна.Тэр багш хөгжих нь бай тугай хөгжих юмсан гэсэн
бодол ч үгүй залхуурах хойш суух, шалтгалах, бэлэнчлэх сэтгэлгээ нь бусдад
сөргөөр нөлөөлөж байна. Багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих нэг чухал
зүйл нь хүүхэдтэй ажиллах тэднийг танин мэдэх явдал. Багш ажлаа хийнгээ үйлийнхээ явцад, сурагчдын
үйлийг судлах хамтран хөгжиж буйн манай сургуулийн туршлага гэж хэлэхэд хэлсдэхгүй
бизээ. Учир нь бид үйл явцад нь судалгаа хийх ажлыг 2008 оноос хойш тасралтгүй
хийж ирсэн үүгээр дамжуулан багш ажлын байрандаа хөгжиж байгаа. Үйлийн судалгааны
давуу тал нь :
1.
Багш нар хамтран зорилгоо тодорхойлох.
-
Хамтарч ажлын байрандаа
ажиллах явцдаа суралцан хөгждөг
-
Сурагчид багштай хамт
зэрэг хөгждөг учир нь хүүхэд тасралтгүй хөгждөг болохоор багш
ч тасралтгүй хөгжих боломж олгодог
-
Үйлийн судалгаа нь багшийн
цагийг хэмнэдэг,ажлаа хийх явцдаа судалгаа хийх боломжтой
-
Багш сурагчдын харилцаа ч мөн илүү нээлттэй
дотно болдог зэргийг дурьдаж болно
2.
ЗАН ажлыг үр дүнтэй зохион байгуулснаар багш ажлын
байрандаа хөгжих чухал хэлбэр. Учир нь ЗАН-ийн ажлаар өөрсдийн хичээлийн алдаа оноог ярилцах, бие биенээсээ суралцах, судалгаа хийх, хичээл хөтөлбөрөө
сайжруулах асуудлыг хэлэлцдэг болохоор багш ажлын байрандаа хөгжих чухал нэгж
гэдэг нь судалгааны дүнгээс харагдаж байлаа.
3.
Багшийн ажлын байрандаа хөгжих бас нэг чухал зүйл нь
багшийн ажлын үнэлгээ гэж үзсэн үнэлгээ оновчтой зөв аргаар хийгдэж байвал
багшийн хөгжил дэвшил нь бий болж тэдэнд
урам зориг эрч хүч өгөх боломжтой нь
судалгаанаас харагдаж байна . Үнэлгээг
багш хөгжих хөшүүрэг болгосон үед хүссэн
хүсээгүй багш хөгжинө. Үнэлгээ нь нэг
талаас багшийг идэвхижүүлж байгаа боловч нөгөө талаас зайлшгүй хөгжих шаардлага
болж байна.
-Санал:
-Багш бүрийг үйлийн буюу ажиллах
явцдаа суралцдаг болгох
-Багш бүрт үйлийн судалгааны мөн
чанарыг ухамсарлуулан ойлгуулах
-Багш нарыг өөрөө хөгжихөд нь санхүүгийн хувьд дэмжин туслах
/залуу/
-Багш бүрийг бусад багш нартаа
тусалдаг,мтэднийг хүндэтгэдэг, бусадтай хамтран ажилладаг, бие биенээ
сургадаг,бие биенээсээ суралцдаг болгох
-
.
Эрүүл биетэй,зөв төлөвшилтэй,сэтгэл дүүрэн,ирээдүйдээ итгэлтэй, сурах эрмэлзэлтэй,эрч хүчтэй,авьяаслаг тал бүрийн хөгжилтэй иргэдтэй болохын төлөө бүгдээрээ хамтран хөгжицгөөе.
Ном зүй
1.
Акад. Жадамба Б /МУБС/
Проф. Жонни Балтзерсен /ДБИС/ Мэдээлэл 2005 он. УБ.
2.
Акад. Жадамба Б /МУБС/
Проф. Жонни Балтзерсен /ДБИС/ Мэдээлэл 2007 он. УБ.
3.
Акад. Жадамба Б /МУБС/
Проф. Жонни Балтзерсен /ДБИС/ Мэдээлэл 2008 он. УБ.
4.
Акад. Жадамба Б /МУБС/
Проф. Жонни Балтзерсен /ДБИС/ Мэдээлэл 2009 он. УБ.
5.
Акад. Жадамба Б /МУБС/
Проф. Жонни Балтзерсен /ДБИС/ Мэдээлэл 2010 он. УБ.
6.
Акад. Жадамба Б /МУБС/
Проф. Жонни Балтзерсен /ДБИС/ Мэдээлэл 2011 он. УБ
7.
Акад. Жадамба Б /МУБС/ Танхим дахь мэдлэг бүтээх үйл явц.
2005 он.УБ
- Жан Каяа “Багшид өгөх зөвлөгөө 2009 он УБ.
- Ш.Ичинхорлоо “Багшийн хөгжил” 2006 он УБ.
- Жадамба.Б.Танхим дахь сургалт 2004 он. У.Б.хот
- Хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө хамтдаа 2013 он Ховд хот
- Ванчин сүрэн.Д.Судалгаа шинжилгээний арга зүй. У.Б.хот
- Суурь болвсролын цөм хөтөлбөр 2015 оны
- Акад. Жадамба Б /МУБС/ Үйлийн явцдаа суралцаж хүншихүй 2010 он УБ
15.www.google.mn
16. www.education.mn
Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа
No comments:
Post a Comment