|
|
Аливаа нийгэм оршин тогтнох хөгжих ,өөрийгөө нөхөн сэргээх засварлаж
боловсруулахын тулд чанартай мэдлэг ,чадвар соёл бүхий гишүүдээр амьдралын бүх
хүрээгээ нөхөн сэлбэхийг ямагт эрмэлздэг. Тэгэхлээр нийгэмд юу хэрэгтэй бэ? гэвэл
хүн тэр дундаа “хүн шиг” хүн
хэрэгтэй ийм хүнийг бэлтгэдэгт л нийгмийн ухааны боловсролын үнэ цэнэ үр өгөөж
цаглашгүй ач холбогдолтой бөгөөд нийгмийн ухааны багш нарт энэ өндөр хариуцлага
оногддог. Ийнхүү нийгмийн ухааны боловсролын өнөөгийн байдал сургалтын орчин
түүний онол практикийн тулгамдсан асуудалын талаар нийгмийн ухааны мэргэжлийн
багшийн хувьд өөрийн заадаг хичээлээрээ
сургалтын орчин бүрдүүлэж байгаа аргазүй болон энэ нь сургалтын үр дүнд хэрхэн
нөлөөлөж буй талаар олон жилийн судалгаанд үндэслэн өчүүхэн ч гэсэн өөрийн
саналаа нэмэрлэхийг зорьсон юм.
Түлхүүр үг: Сургалтын орчин, материаллаг ,үйлийн ,сэтгэлзүйн
Сэдэв сонгосон үндэслэл:
Нийгмийн ухааны сургалтын өнөөгийн төлөв нь дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхсан
ажиллах ,амьдрах ,чадвартай цаашид суралцан эх орондоо хэрэгтэй иргэн болох
суурь тавих явдал. Иймээс сургалтын таатай орчин бүрдүүлэн тухайн сургалтын
үрдүнд нөлөөлөн байж зөв хөгжилтэй ,зөв төлөвшилтэй иргэнийг бэлтгэх шаардлага
зүй ёсоор гарч байгааг харгалзан сэдвийг сонголоо.
Оршил
Манай улсын ерөнхий
боловсролын сургууль багш нарын үйл ажиллагаанд сургалтын шинэ тогтолцоо, шинэ
арга барил нэвтрээд олон жил болж байгаа боловч өнөө хүртэл хуучин арга барил
,хуучин сургалтын орчин оршсоор байгаа нь сурагчдын бэлэнчлэх ,хуулбарлах,
сурахаас залхаах байдалд хүргэж байна.Шинжлэх ухаан технологийн дэвшил шинэ
эрин зуунд сургалтын орчин суралцагчдадаа зөвхөн тодорхой түвшний мэдээллээр
хангах, сургалтын шинэ технологи хэрэглээд зогсох биш шилдэг орчныг цогцоор нь
бүрдүүлж сургалтынхаа үр дүнд нөлөөлдөг барууны орны туршлагыг нэвтрүүлэх нь
зүйд нийцнэ.Иймээс сургалтын орчны шинэчлэл нь
суралцагчдад тодорхой түвшний мэдлэг эзэмшүүлэх нийгэмд ажиллаж амьдрах чадвартай тал бүрийн хөгжилтэй иргэн төлөвшүүлэх нь нийгмийн ухааны хичээлийн гол зорилго болоод
байна. Ямар ч сургалт орчноо хэрхэн бүрдүүлсэнээс шалтгаалан амжилт гардаг
Сургалтын орчныг бүрдүүлэхдээ суралцагчдын өдөр тутмын
амьдрал үйл ажиллагаатай холбон суралцагчийн мэдлэг чадварт тулгуурласан ,өдөр
бүр янз бүрийн арга хэрэглэн нийгмийн болон
хувь хүний хэрэгцээг хангасан нас биений
онцлогт нь тохирсон сургалт явуулаж байж л үр дүнд хүрнэ. Байгалийн ухааны
хичээл нь хүрээлэн буй байгаль орчныхоо зүй
тогтолыг таньж мэдэх ,байгальтай зохицон амьдрахад анхаарал тавьдаг
бол нийгмийн ухааны хичээл нь
хүнийг хүн болгох нийгэмд ажиллаж
,амьдрах чадвартай олон талын хөгжилтэй
,улс төр,эдийн засаг, соёлын хөгжлийг таньж мэдэх,мэдлэгээ ашиглан асуудалд
шүүмжлэлтэй хандаж,шийдвэр гаргахдаа идэвхитэй ухамсартай хариуцлагатай,
бүтээлч сонголттой ханддаг иргэн төлөвшүүлдэгээрээ ялгаатай .Ийнхүү өндөр
хариуцлагатай ажил хийдэг нийгмийн
ухааны багш бидэнд алгуурлах, хайнга хандах эрх байхгүй аль болох нийгмийн хөгжилтэй
хөл нийлүүлэн алхах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Энэхүү өндөр
хариуцлагатай сургалтын орчныг суралцагчийн хэрэгцээ сонирхолд нийцүүлсэн орчин
бүрдүүлэн заахад нэн төвөгтэй нарийн ажил боловч өөрийн мэргэжлийн хичээл дээр
туршиж үзсэн туршлага судалгааны явцад илэрсэн бэрхшээлтэй болон давуу талыг
илрүүлэн мэргэжил нэгт нөхөдтэйгээ саналаа хуваалцахыг зорилоо.
Судалгааны ажлын зорилго:
Сургалтын орчин бүрдүүлэх үйл явц нь өөрийн
сургууль дээр ахлах дунд ангийн сурагчдын сургалтын чанар үр дүнд хэрхэн
нөлөөлөж байгааг тодорхойлох
Сургалтын
дотоод орчин материаллаг,сэтгэлзүйн болон үйлийн орчин бий болгоход үйлийн
судалгаа, чанарын судалгааны аргын хэрхэн ашиглаж болох талаар хийсэн судалгааг нотлох
Судалгааны
зорилт :
·
Сургалтын
дотоод орчинд нийгмийн ухааны сургалтын үр дүнд хэрхэн
нөлөөлж байгааг судалгаагаар харуулан дүгнэлт өгөх
·
Өөрийн
сургуулийн ахлах дунд ангийн хүүхдийн хөгжил төлөвшилд орчин хэрхэн нөлөөлж буйг судлах
Онолын
хэсэг
Нийгмийн
ухааны сургалтыг эрчимтэй явуулаж үр дүнд хүргэх асуудал нь сургалтын орчин нөхцөл
бүрдэхээс эхлэнэ. Сургалт явуулахад орчны хүчин зүйл ихээхэн нөлөө үзүүлдэг. .Өөрөөр хэлбэл
сургалтын орчин гэдэг нь түүнийг эрчимтэй явуулах хэвийн үйл ажиллагааг хангах
нөхцөл юм. Багш бүрийн заах аргыг нэг хэв загварт оруулаж болдоггүйтэй адил сургалтын
орчинг ч мөн нэг хэв загварт оруулаж болохгүй учир нь багш өөрийн сонгосон
аргаа үр дүнтэй ашиглахын тулд өөрөө орчиноо бий болгоно.Сургалтын орчноо зөв
бүрдүүлэж чадсан тэр үед л сургалт үр дүнтэй явагдаж сурлагын амжилтанд
нөлөөлөж болдог.
Танхимын сургалтын орчинг дотор нь гадаад дотоод гэж хоёр
ангилдаг.
Сургууль болон бусад гадаад орчин нь танхимын
сургалтын макро параметрээр дамжин нөлөөлдөг
|
гадаад
орчин
|
|
Хүний нөөц
|
Материаллаг орчин
|
Менежментийн нөөц
|
Мэдээллийн хангамж
|
Үйлийн орчин
|
Сэтгэл зүй орчин
|
\
Танхимын
сургалтын дотоод орчин нь өөртөө материаллаг, үйлийн болон сэтгэл зүйн орчин
агуулдаг.
Танхимын сургалтын дотоод орчин
|
Материаллаг
|
-Танхимын
тохижилт
-Эрүүл
ахуйн нөхцөл
-Зохион
байгуулалт
-Сургалтын
төлөвлөгөө, стандарт, хөтөлбөр
-Сурах
бичиг
-Тараах
материал
-Техник
хэрэгсэл
|
Үйлийн
|
-Үйлийн хугацаа
-Үйлэнд оролцох субъектийн тоо
-Субъектүүдийн хамтын,
бүтээлч сурах\сургах буюу мэдлэг бүтээх
Үйлүүд:
-биеийн
-иргэншлийн
-оюун ухааны
|
Сэтгэлзүйн
|
-Тухайн ойролцоо насны
хүүхдийн нас, сэтгэцийн онцлог
- Субектүүдийн сурах\сургах
хэрэгцээ, сонирхол, тэмүүлэл, сэдэл бий болсон байдал. –Харилцан ойлголцол,
хүндлэл хамтран ажиллах, дэмжилт уур амьсгал бүрдэлт
-Нийгмийн сэтгэл зүй үнэлэмж
|
Өнөөдөр
танхимын сургалтын дотоод орчин нь багш төвтэйгээс суралцагч төвтэй болж
шинэчлэгдэж байна.
|
Багш төвтэй сурах орчин
|
Суралцагч төвтэй сурах орчин
|
Танхим дахь үйл ажиллагаа
|
Багш төвтэй, дидактик
|
Суралцагч төвтэй, идвэхитэй хамтын ажиллагаа
|
Багшийн үүрэг
|
Баримт дамжуулагч, бүх талын эксперт
|
Хамтарч зарим үед суралцах
|
Сургалтын зорилго
|
Баримтыг ойд нь тогтоолгох
|
Хамтран ажиллуулах, судалгаа хийлгэх, шинэ бүтээл, оновчтой санал бий
болгох
|
Мэдлэгийн тухай үзэл
|
Баримтын хуримтлал, тоо
|
Баримтын өөрчлөлт, чанар
|
Амжилтын тодорхойлолт
|
Тодорхойлсон хэв хэмжээ
|
Ойлголтын чанар
|
Үнэлгээ
|
Олон хувилбараас сонгох
|
Шалгуур үзүүлэлт, бүтээл, үзүүлбэр
|
Хэрэглэдэг технологи
|
Дасгал сургууль болон дадлага хийх
|
Харилцаа, олж авалт, хамтран ажиллах, илэрхийлэл
|
Танхимын
сургалтын үйлийн болон сэтгэл зүйн орчин нь тухайн багш, суралцагчдаас
хамаардаг төдийгүй танхимын сургалтын чанарт голлох үүрэг гүйцэтгэдэг.
Судалгаа 1
Материаллаг орчин: Материаллаг орчныг багш нар хэрхэн бүрдүүлж байгаа
талаар тоон судалгаа хийж үзэхэд
а\
Танай анги танхимд тохилог дулаан байдаг уу? Гэсэн асуултанд судалгаанд
оролцсон 80 сурагчийн 28 буюу 35% сайн, 16 буюу 20% боломжийн 32 буюу 40%
хангалтгүй, 4 буюу 5% мэдэхгүй гэж хариулсан
б\ Сургалтын зохион
байгуулалт та нарт хэрхэн таалагддаг вэ?
Судалгаанд оролцсон 100 сурагчийн 40 сурагч буюу 40%
таалагддаг. 45% заримдаа, 15% огт таалагддаггүй. Энэ нь хичээл бүр нь сайн
зохион байгуулагддааггүй \хааяа нэг нээлттэй хичээл заасан үед\
в\
Багш бүр хичээл бүрдээ үзүүлэн тараах материал ашигладаг уу? Судалгаанд
оролцсон 81 сурагчийн 21 сурагч буюу 25,9% нь үргэлж, 26 сурагч буюу 32% нь
хааяа, 18 сурагч буюу 22,1% нь зарим үед, 16 сурагч буюу 19,7% нь огт
ашигладаггүй.
г\
Та сургуулиа ямар байгаасаа гэж хүсдэг вэ? Судалгаанд оролцогчдын 65% нь
цэвэрхэн дулаахан, 25?% чийрэгжүүлэх өрөөтэй байгаасаа, 10% нь багш бүх сайхан
харилцаатай илэн далангүй байгаасаа гэж хариулсан.
д\ Сургалтын стандарт
хөтөлбөр, төлөвлөгөө чиний сэтгэлд хир нийцдэг вэ?
Зөвхөн ахлах ангийн 40 сурагчаас судалгаа авч үзэхэд судалгаанд
оролцогчдын 24сурагч буюу 60% нь боломжийн, 12 сурагч буюу 30% нь , 4 сурагч
буюу 10% нь стандарт хөтөлбөр миний сэтгэлд нийцдэггүй гэжээ.
Дээрх судалгаанаас үзэхэд судалгаанд
оролцогчдын 35% нь анги танхимын дулаан нөхцөл хангалтгүй гэсэн нь хөдөөгийн
сургуулийн сургалтын орчны гол бэрхшээл гэж үзэж болохыг харуулсан мөн
сургалтын зохион байгуулалт 30% нь огт таалагдагүй буюу зарим үед гэж 20% үзсэн
нь ээлжит хичээл бүрийн бэлтгэл хангалтгүй багш нар ур чадварын уралдааны үеэр
л нээлттэй хичээлээ гоё заадагийг харуулаж хуучинсаг байдал, дүр эсгэх явдал
зарим багш нараас салахгүй байгаагийн илрэл бас хичээл бүрдээ үзүүлэн тараах
материал төдийлөн ашигладаггүй нь харагдаж байна. Өөр нэг анхаарал татсан
асуудал нь сургуулиас хүсдэг зүйл нь чөлөөт цагаа өнгрөөх талбай байгаа нь
материаллаг орчноо бүрдүүлэхэд захирал, сургалтын мененжерүүд, багш нар гол
анхаарлаа хандуулмаар санагдана. Бид бүгд \хэрэглэгч
хаан\ гэсэн зарчмаар сургууль ажилламаар....
2. Материаллаг орчны гол цөм нь ээлжит хичээлийн
бэлтгэл иймээс хичээлийн бэлтгэлийн
талаар сурагчдын санал бодол ямар
байгааг сурагчдын өөрийн үнэлгээнд
тургуурлан бүлгийн хэлэлцүүлэг хийж дүгнэлт өглөө
Үүнд: -Гүйцэтгэсэн дааалгаварын аль хэсэг чамд
таалагдаж байна бэ?
Багаараа
ажиллах , чөлөөтэй ярилцах, дүрд тоглох, мэтгэлцэх, сонирхолтой дасгал гүйцэтгэх
гэсэн дүгнэлтийг ихэнхи сурагчидхийж байна.
-Таны
гүйцэтгэсэн даалгаварын аль хэсгийг сайжируулмаар байна бэ?
Хүүхэд
бүр жигд оролцож болох даалгавар сонгож өгөх, зарим сурагчид түгдэрч чөлөөтэй
байж чадахгүй байгаагаасаа ичдэг, багшийн өгсөн даалгаварын зарим хэсгийг нь
хийхэд хүндрэлтэй.
-Та
нар даалгавар гүйцэтгэхдээ ямар алхамууд хийдэг бэ?
Багаараа
хамтарч ажиллах , уншиж ,бодох ,бичих, зурж, сонсох, ярилцаж мэдэхгүй зүйлээ багшаас асуудаг.
-Хичээлийн
дараа хэр сэтгэл хангалуун байдаг бэ?
Суралцагчдын
ихэнх,сэтгэл хангалуун гэж хариулсан ба мэдэхгүй гэж цөөнх нь хариулсан
Дүгнэлт:
Дээрхи судалгаанаас үзэхэд эерэг талын тааламжтай гэсэн хариулт дийлэнхи нь өгч
байгаа ч гэсэн багш бүр
сургалтын орчноо бүрдүүлэхэд жигд анхаардаггүйгээс зарим сурагчид сурлагаар
хоцороход нөлөөлдөг
Судалгаа 2
1.
Үйлийн
орчин: Багш нар үйлийн орчноо
хэрхэн бүрдүүлэх талаар тоон судалгаа хийж үзэхэд
а\ Багш
чинь хичээл дээр хэр их ярьдаг вэ? Гэсэн
асуултанд судалгаанд оролцогчдын 65% нь их ярьдаг, 30% нь дунд зэрэг ярьдаг,
15% нь маш их ярьдаг гэжээ.
б\ Багш сурагч нэг бүртэй
ажилладаг уу? Гэсэн асуултанд судалгаанд оролцсон сурагчдын 50% нь ажилладаг,
35% нь зарим сурагчтай ажилладаг, 15% нь зөвхөн онц сурдаг хүүхдтэй ажилладаг.
Энэ судалгааны явцад манай нийгмийн ухааны багш нар голдуу их ярьдаг үнэлүүлсэн
нь суралцагчдын цаашдын сурах аргын үндэс болсон шинжлэх ухааны болон түүний
практик хэрэглээний хэлд сургах асуудалыг чухалчилдаг нь харагдаж байна. Суралцагчид
нийгэмд амьдарч ажиллахад нь зайшгүй шаардлагтай чадвар түүний мэдлэг
эзэмшүүлэх нөхцлийг бүрдүүлдэг.
в\ Хичээл дээр багш сурагч
хоёр бие биенээ хэрхэн сонсдог вэ? Гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын 53,2%
нь багш биднийг сайн сонсдог, 38,2% нь дунд зэрэг, 5% нь огт сонсдоггүй гэжээ.
г/ Чамд ямар хичээл илүү
сонирхолтой байдаг вэ? Гэсэн асуултанд судалгаанд оролцогчдын 35,3 байгалийн
ухааны хичээлийг, 72,2% нийгмийн ухааний хичээлийг бусад буюу 5% нь алийн ч
сонирходгүй гэжээ.
Үйлийн орчинд оролцогч
талуудын хамтын үйл ажиллагааны явцад мэдлэг бүтээгддэг. Мэдлэгийг чанартай
суралцагч нэг бүрийн хэрэглээнд тохируулан өгөхийн тулд багш өөрөө сайн
төлөвлөгч, сайн зохион байгуулагч чиглүүлэч байх ёстой. Судалгаанд оролцогчдын
65% нь багш их ярьдаг гэж үзсэн нь бидний уламжлалт арга гээгдээгүй байгаагийн
шинж гэлтэй. Мөн суралцагч бүртэй ажиллахдаа зарим сурагчаа ялгаж орхидог. Даалгавар
өгөхдөө нийтэд нь өгөх дутагдал байгааг нуух юун. Багш бүр боловсролын эцсийн
үр дүн хүнийг өөрийгөө авч явахад сургах
үйл ажиллагаа гэдгийг ухамсарлан өөрсдөө үйл ажиллагаагаараа ямагт үлгэрлэдэг байх. Иймээс сургалтын үйлийн орчинг
сайжруулан багшийн зүгээс суралцагчдаа сайн судалж хамтын оролцоотой чадварт
суурилсан хөтөлбөр боловсруулан сурагчдын сурах үйлийг хөгжүүлэх нь чухал
асуудлын нэг болж байна. Багш нар тэр дундаа нийгмийн ухааны багш нар маш сайн
судлаач байж хэмээн сургалтын сайн орчин бүрдэж ингэсний үрээр амжилт гаргах
магадлал өндөр байна.
Судалгаа 3
Сэтгэлзүйн орчин: Сэтгэл зүйн орчны гол цөм нь сэдэлжүүлэх, хөгжүүлэх,
сурах сонирхолыг бий болгох явдал байдаг учир үйлийн явцад суралцах санаа
түүнийг хэрэгжүүлэх оролдлого төслийн дэмжилгээр
сургууль дээрээ туршиж байгаагийн хувьд өөрийн хийсэн судалгаа сэтгэл зүйн
орчны нэг болох ээлжит хичээлийн сэдэлжүүлэх
үйл хийсний ололттой ба дутагдалтай талыг гарган толилуулья
Үйлийн судалгаа гэдэг нь
өөрийн хийж буй ажлынхаа хэсэг бүрийг бүтээлчээр системтэйгээр эргэн харж
сайжруулах, түүнээс сурах ажилбарын багцыг хэлдэг. Ээлжит хичээлийн чанар, үр
өгөөжийг дээшлүүлэхэд сэдэлжүүлэх үйл нь хамгийн чухал болохыг тодруулъя.
1. Үйлийг сонгох сэдэв шинэ хичээлийг сэдэлжүүлэх
2. Үйлээ төлөвлөх сэргээн сануулах шатанд сэдэлжүүлэх үйл
хийх
3. Үйлдэх 7-р анги
·
Сурагчдаас
хос хосоороо /Эртний хүмүүсийн/ 5-р ангид үзсэнээ санаж юу мэддэг тухайгаа
жагсаан бичих даалгавар өгнө.
·
Хамгийн
гол нь санаанд орсоныгоо бүгдийг бичихийг хичээх 3-5 минутын турш бичүүлэн.
·
Эртний
хүмүүс хувцас хунаргүй байсан.
·
Орон
байргүй агуйд амьдарч байв.
·
Сүргээрээ
амьдарч байсан.
·
Эхээ л
мэддэг байсан
·
Байгалийн
чулуу ашигладаг
·
Зэрлэг
амьтныг нүхрүү түлхэж унгах зэргээр хамтарч ан хийдэг гэх мэтээр ярилцаж
дүрслэн болох, хийсвэрлэн сэтгэх, зохиомол орчин бий болгох шинэ хичээлээрээ
чухам юуны тухай үзэх бол таамаглал дэвшүүлэн шинэ хичээлийн сэдэв гаргах
/Байгаль ба эртний хүмүүс/ одоо сурах
бичгээсээ дээрхи сэдвийг уншаад мэддэггүй байсан зүйлийнхээ доогуур зураарай.гэх
мэт
4.
Ажиглалт
Ололттой тал: Суралцагчдын хичээлд оролцох идэвхийг сэргээх
- Багш сурагч хоёр чөлөөтэй эрэл хайгуул хийх боломжтой.
- Хамтарч бүтээх үйл ажиллагаа явуулдаг
- Ярилцлагад түшиглэн суралцах
- Сурагчдыг чөлөөтэй яриулж сэтгэж сургах
- Мэдлэгийг үйл явцад бүтээж буй нь сурагчдыг хөгжүүлэхэд
түлхэц болдог
- Сурагчид өөрийн давуу талыг түргэн олж хардаг
Эрэгцүүлэл: Дутагдалтай тал
- Зарим сурагчид оролцохгүй үлдэх
- Суралцагчдын суурь мэдлэг сул
- Хүнтэй, хамт олонтойгоо ярилцах чадвар сул
- Суралцагчид өөр хоорондоо хамтран орчин нөхцөл бололцоо
муу
- Багш сурагчийн яриа албан ёсны хэвээрээ
- Суралцагчдын дунд өрсөлдөөн бий болгодог
- Зарим сурагчид бие биетэйгээ хамтран ажиллахыг хүсдэггүй
5.
Үзэл баримтжуулах
Сэтгэл
зүйн орчин бүрдүүлэх бүх явцыг хөтөлбөрт урьдчилан бүрэн төлөвлөх төвөгтэй.
Зарим
үед бий болсон нөхцөл байдалтай уялдуулж хэрэглэж болдог. Ямар ч хичээл дээр
багшийн бодож төлөвлөөгүй сэтгэл зүйн орчин үүсэх нь олонтоо. Дээрхи
судалгаанаас үзэхэд сэтгэл зүйн орчны ололттой талаас сул тал нь давуу байгаа
нь судалгаанаас харагдаж буй учир сургалтын орчныг цогцоор нь авч үзэх зүйн
хэрэг аль нэг тал нь доголдож буй бас нэг нотолгоо.
Мөн
сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэхэд чухал нөлөөтэй зүйлийн нэг нь багш сурагч
хоёрын хоорондын харилцаа албан ёсны байгаагаас аль болох зайлсхийх нь зүйтэй
болов уу?
Дээрх
судалгаанаас үзэхэд анх хэрэглэж буй учир дутагдалтай тал буюу бэрхшээл олон байгаач
сэдэлжүүлэх үйл ажиллагаа нь миний бодлоор тухайн ойлголт ухагдахууныг аль ч
талаасаа суралцагчдын практик үйлд хамгийн ойр нь юу байна вэ? гэдгийг бодолцох
нь чухал мэт. Жишээ нь: шинэ хичээлийг сэдэлжүүлэхдээ аль болох чадвар дадалтай
нь сэдвээ холбох сонирхолтой дуу, шүлэг, кино ашиглан сурагчдын аль болох
хамгийн сайн мэддэг зүйлтэй нь тулгуурлавал илүү үр дүнтэй харагдаж байна.
Иймээс үйлийн судалгаа багш бүрт ойр байж, багш бүрийн шинэ эрэлт хайлт бүтээлч
эрэгцүүллийг хөгжүүлдэгээрээ бусад судалгааны аргаас өөр хамгийн боловсронгуй арга
гэдгийг нотлох гэсэн билээ.
Судалгаа 4
Сэтгэл
зүйн орчны гол хэсэг хөгжүүлэх үйлийг өөрийн хичээлд түгээмэл хэргэлдэг мэтгэлцээний
аргыг хэрэглэх явцдаа бичсэн. өдрийн тэмдэглэлээс дараах зүйлийг илрүүлэхээр судаллаа.Үүний
гол зорилго нь :
- Шинээр гарч ирсэн асуудалд хандах хандлагыг судлах
- Нийгмийн ухааны сургалтыг ямар аргаар явуулбал илүү үр
дүнд хүрэх
- Бэрхшээл болон эргэлзээтэй асуудалд шийдвэр гаргах боломж
- Амжилт ололт дутагдлын тодорхойлох
Өдрийн
тэмдэглэл
1.Нийгмийн ухааны
хичээлийн “эдийн засаг”хичээлийг 8-р ангид заахад шинэ мэдлэг болох эдийн засаг
гэсэн ойлголтыг төлөвшүүлж хөгжүүлэхийн тулд сэтгэл зүйн орчноо бүрдүүлэхдээ
суралцагчидад ижил тооны мөнгийг өгч өөрсдөөр нь зарцуулах /10 мянга/ хэн
хичнээн зүйл сонгосон хамгийн олон сонголттойг нь шалгаруулах энэ үйл явцаар
шинэ асуудалд хандах хандлага ямар ямар сурагчдад илүү байсныг ашиглахад
Б.Туул, Б.Мөнхтуул нар 16 сонголттой, Гансүх 15, Тэмүүжин 10 бусад сурагчид 5-8
сонголттой байсан нь хэн нь сайн эдийн засагч болохыг харуулсан.
2.Дараагийн гол зүйл бол
ямар аргыг хичээлд ашиглавал үр дүнтэй байгааг тандаж мэдэх зорилго тавьсан бас
л эдийн засгийн ойлголт өгөх явцад суралцагчдын хооронд явагдсан мэтгэлцээний
арга үр дүнтэй болох нь харагдсан. Мэтгэлцээний арга нь суралцахуйд сургах,
багаараа хамтарч ажиллах, судалгаа хийх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх
чадваруудыг төлөвшүүлж. хөгжүүлдэг болох нь харагдаж байна.
3.Энэ аргыг хэрэглэх явцад
эхлээд бэрхшээл олон байсан учир сурагчид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж
чаддагүй харин олон удаа хэрэглэж
үзсэний дараагаар мэтгэлцээний аргыг сурагчдаас сурагчид дамжуулан хамтарч ажиллах
хэлбэрээр явуулбал илүү үр дүнтэй гэдэг шийдвэр гаргасан.
4.Иймээс 2011-2012 хичээлийн жил буюу 9-р сараас эхлэн 1998
Соросын сангийн Карл Поперийн мэтгэлцээн хөтөлбөр хэрэгжиж байх хугацаанд манай
сургууль дээр байгуулагдсан мэтгэлцээний “Сэтгэмж” клубын үйл ажиллагааг
сэргээж энэ хичээлийн жилд 4 удаа дунд ахлах ангийн сурагчдын дунд мэтгэлцээн
явуулж сумын ИТХ, ЗДТГ зэрэг байгууллага
сургууль сумын аврага багтай болоод байна. Мөн үүнийг даган клубаас илтгэлийн
уралдааныг хичээлийн жилд 2 явуулахаар төлөвлөсөн ба 11 сар 4-р сард явуулж
аврага баг шалгаруулахаар боллоо.
Дүгнэлт
Боловсрол
бол нийгмийн үйлчилгээ энэ үйлчилгээг хүүхэд бүрт хүргэх тэдний хэрэгцээг
хангахад дэмжлэг үзүүлэх үйлчилгээг чанаржуулахыг багш бүр эрхэм зорилгоо
болгосон цагт сургалтын цогц орчин бүрдэж
тухайн сургалтын үр дүн гарна.
Стандартын
шаардлагад нийцсэн орчинд сургалт явуулах нь амжилттай сургах ,суралцах
нөхцлийн нэг болно.Сүүлийн үед багш нар сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа ч
сургалтын орчныг цогцоор нь бүрдүүлж бий болсон орчныг суралцах сургах үйлийн
орчин болгож хувиргах явцыг нягтлан
бодож тусгахыг хичээдэг болсон нь харагдаж байна
Сонсвол
мартана
Харвал
санана
Хийвэл
чадна
Заавал
залхана гэдэг мэргэн үгийг санацгаая:
Өнөөдрийн
өмнө тавигдаж буй гол шаардлага нь багш мэдлэг дамжуулагч биш, суралцагчдыг
чиглүүлэгч байж \хийвэл чадна\ гэсэн
зарчмаар сурагчдын сурах хэрэгцээ, сонирхол чадварт тохирсон мэдлэгийнг
бүтээлгэж ,суралцагчдаа хайрлан хүндэлж, сургалтын орчноо цогцоор нь бүрдүүлж
байж сургалтын үр дүнд нөлөөөлнө.
Судалгаанаас
үзэхэд сургалтын орчин болох материаллаг
, үйлийн ,сэтгэлзүйн орчны аль нэгийг нь илүүд үздэг дутагдалтайн харагдаж
байна
Дутагдалтай
тал: -Манай багш нар болон сургалтын менежерүүд
байгаа гол дутагдал нь хичээлээ
яаж явуулж байна гэдгээр бус хэн хичээлийн хэрэглэгдэхүүн сайн хийж байна
гэдгийг буюу өрөөсгөл харж үнэлдэг
-Багшийн
гол зүйл болох сургалтын орчин хэрхэн бүрдэж байгааг анхаарддаггүй
-Сургалтын
орчныг нэгээс нь нөгөөг нь салгаж авч үздэг
-Зарим
багш нь өөрсдийгөө хөгжүүлэж өдөр бүр өөрчдөгдөж байхад ,зарим нэг нь сургалтын
үндсэн ажилдаа хайхрамжгүй хандаж хоосон
магтаал хүртэж сурагчдыг хүртэл идэвхигүй сонсогч болгон сургалтын амжилтанд
сөрөгөөр нөлөөлдөг
Миний
бодлоор : -Боловсролын өөрчлөлт шинчлэлтийн үйл явцаас багшийн йл ажиллагааны
өөрчлөлт зарим талаар хоцорч хөгжилд бэрхшээл учирч байна.
-Сургах
үйлийнхээ үр дүнг дээшлүүлэн сургалтын чанарт нөлөөлөх
-Сурах,сургах
үйл ажиллагааг нягт боловсронгуй болгохдоо үйлийн судалгааг ашиглах
-Сургалтын
таатай орчинг цогцоор нь бүрдүүлж сургалтын үр дүнд нөлөөлөх
Энэхүү
судалгааны үр дүнг үйл ажиллагаандаа ашиглах үр дүнд хүргэх нэг арга,багшийг мэргэжлээр нь хөгжүүлэхэд
анхаарах явдал юм.
Өөрийн
заадаг нийгмийн ухааны хичээлээрээ сургалтын орчныг цогцоор нь бүрдүүлхэд
анхаарч байгаагын нэг илрэл нь сүүлийн үед сурагчдын сурлагын амжилт чанар өсч
байгаатай холбоотой.
- Суралцагчдын нийгмийн ухааны хичээл сонгон суралцагчдын
тоо тогтмол өсөж, 11-р ангийн 18 төгсөгчөөс 14 сурагч буюу 77% нь нийгмийн
ухааны хичээл сонгосон
- Ерөнхий шалгалтанд үзүүлсэн амжилтыг харуулбал
Ерөнхий
шалгалтанд авсан оноогоор аймагт 3-4-р байранд тогтмол орж байна.
Оролдон
оролдсоор эрдмийн шимийг авдаг
Хийн
хийсээр ажлын үрийг мэддэг
Ном зүй
1. Акад. Жадамба Б /МУБС/
Проф.
Жонни Балтзерсен /ДБИС/ Мэдээлэл 2006 он. УБ.
2. Акад. Жадамба Б /МУБС/
Проф.
Жонни Балтзерсен /ДБИС/ Мэдээлэл 2007 он. УБ.
3. Акад. Жадамба Б /МУБС/
Проф.
Жонни Балтзерсен /ДБИС/ Мэдээлэл 2008 он. УБ.
4. Акад. Жадамба Б /МУБС/
Проф.
Жонни Балтзерсен /ДБИС/ Мэдээлэл 2009 он. УБ.
5. Акад. Жадамба Б /МУБС/
Проф.
Жонни Балтзерсен /ДБИС/ Мэдээлэл 2010 он. УБ.
6. Акад. Жадамба Б /МУБС/
Проф.
Жонни Балтзерсен /ДБИС/ Мэдээлэл 2011 он. УБ
7. Акад. Жадамба Б /МУБС/ Танхим дахь мэдлэг бүтээх үйл явц.
2005 он.УБ
8. Төслийн сургуулийн багш нарын туршлага №1
9. Акад. Жадамба Б.Ц. Чимэдлхам Сургалтын явцад хийх хяналт
– шинжилгэ, УБ.2002 он.
10. Багш сурагчийн харилцаа илтгэл 2004
11. С.Энхтүвшин Мэдлэг бүтээх үйл явцын төлөвлөгөө 2004
12. Идвэхтэй сургалтын аргууд 2001
13. Г. Аюурзана Я.Бадамсүрэн
Цэцэн мэргэний нэвтэрхий толь 2000
No comments:
Post a Comment